solongonews
Ангараг гарагт тандалт хийх анхны төхөөрөмжийг амжилттай хөөргөв
2020-07-23 19:47
Ангараг гарагт тандалт хийх анхны төхөөрөмжийг амжилттай хөөргөв.

Хятадын Хай Наньдао арлын зүүн хойд тэнгисийн эргийн Хятадын Вэнь Чан сансрын хөөргөх талбайгаас Чан Жэн-5, алсаас удирдах-4 зөөгч пуужингаар Ангараг гарагт тандалт хийх үүрэг гүйцэтгэх анхны Тянь Вэнь-1 төхөөрөмжийг 07-р сарын 23-ны 12 цаг 41 минутад амжилттай хөөргөжээ. Пуужин хөөргөөд 2167 секундийн дараа тандах төхөөрөмжийг тогтсон тойрог замд нь амжилттай оруулж, үүний улмаар Ангараг гарагт тандалт хийх аянаа эхлүүлж, Хятадын одон гарагийн тандалтын анхны ахицыг хийжээ.

Тянь Вэнь-1 төхөөрөмж газрын бөмбөрцөг болон Ангараг гарагийн хоорондох шилжилтийн тойрог замд 7 сар нислэг хийсний дараа, Ангараг гарагийн ойр хавьд хүрч, газардах ба шинжлэх ухааны хэмжилт, шинжилгээ хийх болно.

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл