solongonews
ЮНЕСКО Венец хотыг устах аюулд өртсөн дэлхийн өвийн жагсаалтад оруулахыг санал болгож байна
2023-08-03 10:27
ЮНЕСКО Венец хотыг устах аюулд өртсөн дэлхийн өвийн жагсаалтад оруулахыг санал болгож байна.

   ЮНЕСКО Италийн усан хот Венецийг аюулд өртсөн дэлхийн өвийн жагсаалтад нэмж оруулахыг 07-р сарын 31-ний тайланд зөвлөсөн байна. "Дэлхий нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн энэхүү үнэ цэнтэй, гайхамшигтай өв нь хүний оролцоо, түүний дотор бүтээн байгуулалт, олон тооны жуулчид, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллөөс үүдэн улам бүр доройтсоор эргэлт буцалтгүй өөрчлөгдөх аюулд өртөөд байна" гэж ЮНЕСКО мэдэгдсэн байна.

   ЮНЕСКО-гоос мэдээлснээр Венец улс жилд 28 сая орчим зочин хүлээн авдаг бөгөөд энэ шалтгааны улмаас орон нутгийн хот байгуулалтын тасралтгүй хөгжил нь хэт хөгжихөд хүргэж, хотын төвийн зарим өндөр барилгууд хотын ерөнхий дүр төрхөд нөлөөлжээ.

   Италийн эрх баригчид энэхүү түүхэн хот болон түүний эргэн тойрны усан мандлыг хамгаалах хүчин чармайлтаа нэмэгдүүлэх шаардлагатай гэж ЮНЕСКО-оос онцлон тэмдэглэжээ. Түүнчлэн асуудлыг шийдвэрлэх чиглэлд Итали улс "их хойрго" хандаж байгаа бөгөөд энэ нь "стратегийн цогц алсын хараа байхгүйгээс үүдэлтэй"  хэмээн ЮНЕСКО-гийн мэдэгдэлд тэмдэглэжээ.

   Уур амьсгалын өөрчлөлт, жуулчдын “хөлд дарагдах” зэрэг олон шалтгаанаас болж Венец хот "эргэлт буцалтгүй" устах аюулд өртөх эрсдэлтэй гэжээ. Уг зөвлөмжийг ирэх есдүгээр сард Эр-Рияд хотноо болох ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны хурлаар хэлэлцүүлэн батлуулах аж.

   ЮНЕСКО 1994 оноос эхлэн дэлхийн соёлын өвд тавих хяналтаа бэхжүүлж, аюулд өртсөн дэлхийн өвийн жагсаалтад ноцтой асуудлуудаар бичигдсэн газруудыг бичиж, соёлын өвийг сэргээн нутагшуулах, хамгаалах арга хэмжээ авахыг орон нутаг, бүс нутгуудад уриалжээ.

Найруулагч: Ш.Цогзолмаа
Эх сурвалж : http://www.people.com.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл