Хятадын Байгаль орчин, экологийн яамнаас Египетийн Байгаль орчны яаманд Уур амьсгалын өөрчлөлтийн материал хүлээлгэн өгөх гэрээнд гарын үсэг зурах ёслол 18-ны өдөр Египетийн нийслэл Каир хотноо болов.
Цаг уурын өөрчлөлтийн асуудлаарх Хятад, Египетийн хамтын ажиллагаа нь Хятад, Египетийн найрсаг харилцааны өргөн цар хүрээ, гүнзгий байдлыг бүрэн харуулж байна. Хятадын талаас хүлээлгэн өгсөн нарны LED гудамжны гэрэл, LED эрчим хүч хэмнэх гэрэл, нарны гэр бүлийн эрчим хүч үйлдвэрлэх систем, эрчим хүч хэмнэх агааржуулагч зэрэг нь Египетийн эрчим хүчний хэрэглээний хэв загварт нүүрстөрөгч багатай, байгаль орчинд ээлттэй бологож хувирахад дэмжинэ. Энэ нь хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн гүн гүнзгий утга учрыг тод томруун тайлбарлаж байгаа бөгөөд ногоон, нүүрстөрөгч багатай өөрчлөлтийг дэмжиж, уур амьсгалын өөрчлөлтийг шийдвэрлэхэд Хятад, Египетийн тууштай шийдэмгий байдлыг харуулж байна гэж Египетэд суугаа Хятадын Элчин сайд Ляо Личян хэлсэн байна.
Египетийн Байгаль орчны яамны Байгаль орчны асуудал эрхэлсэн газрын дарга Али Абу Сенна Синьхуа агентлагийн ярилцлага өгөхдөө "Египетэд үзүүлсэн Хятадын тусламж нь нүүрстөрөгчийн давхар ислийн ялгаварлалтыг буруулж, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд маш чухал ач холбогдолтой" гэсэн байна.
