solongonews
Улсын арслан Р.Пүрэвдагва ”Алтан бүс”-ийн эзэн боллоо
2016-11-06 23:10
Монгол Улсын арслан Р.Пүрэвдагва гурав дахь удаагийн ”Алтан бүс”-ийн эзэн боллоо.

“Үзэмжчин” цомын нэрэмжит гурав дахь удаагийн олон улсын Монгол бөхийн тэмцээн 11 дүгээр сарын 5-нд Өвөр Монголын Зүүн Үзэмчин хошууны төв Улиастай сууринд болж өнгөрлөө.

Уг тэмцээнд Монгол Улс, Өвөр Монголын нийт 256 хүчит бөх зодоглосон бол Монгол Улсын улсын арслан Р.Пүрэвдагва найм даван тэргүүлж, Өвөр Монголын Шилийнгол аймгийн аймгийн арслан Батжаргал үзүүрлэсэн байна. 

2014 онд болж байсан “Алтан бүс”-ийн төлөөх анхдугаар олон улсын тэмцээнд Монгол Улсын бөх Ч.Санжаадамба түрүүлж, Б.Пүрэвсайхан үзүүрлэж байсан удаатай. Харин өнгөрсөн жил болсон тэмцээнд П.Бүрэнтөгс түрүүлж “Алтан бүс”-ийн эзэн болж байсан бол Өвөр Монголын аварга Баярбаатар үзүүрлэж байсан юм. 

2014 онд

2015 онд  

Найруулагч: Т.Буянхшиг
Эх сурвалж : Солонго Мэдээллийн Төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл