solongonews
Ази-Номхон далайн бүс нутагт шинэ дэглэм тогтоох шаардлагатай
2014-11-07 16:12
Ази-Номхон далайн бүс нутагт Дундадын хөгжилтэй зохицсон шинэ дэглэм тогтоох шаардлагатай болсон гэжээ.

        Австралийн Ерөнхий сайд асан, АПЕК-ийн эцэг гэж нэрлэгдсэн Боб Хаук 7-ны өдөр хэлэхдээ: -Сүүлийн 20 жилийн АПЕК-ийн хөгжлийн дүнд Ази-Номхон далайн бүс нутгийн эдийн засаг түргэн хөгжлөө. Ази-Номхон далайн бүс нутгийн хөгжилд шинэ өрсөлдөөн сорилт тулгарч байна. Дундад улс хөгжихийн хэрээр нэр нөлөө нь дээшилж байгаатай зэрэгцэн Дундад, Америкийн Ази-Номхон далайн бүс нутаг дахь өрсөлдөөн ширүүсч байна. Ази-Номхон далайн бүс нутагт Дундадын хөгжилтэй зохицсон шинэ дэглэм тогтоох шаардлагатай болсон гэжээ.

       Эх сурвалжаас үзэхэд "2014 оны АПЕК-ийн Дундадын өдөрлөг" дээд уулзалтад дотоод гадаадын 300 гаруй эрдэмтэн төлөөлөгч оролцож, "Ази-Номхон далайн бүс нутгийн ирээдүйн түншийн харилцаа" гол сэдвийн хүрээнд Ази-Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн интеграцчлал, эдийн засгийн инноваци, шинэчлэл өөрчлөлтийг дэмжих, дэд бүтэц, холбоо хэлхээг бэхжүүлэх асуудлаар хэлэлцэж байна.

эх сурвалж : http://mongol.cri.cn/

Эх сурвалж :
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл