ХIV сонгуулийн БХАТИХ-ын анхдугаар чуулган 03-р сарын 13-ны өдөр Ардын Их Хурлын Танхимд хаагдсаны дараа Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Чян хэвлэлийн бага хуралд оролцон дотоод, гадаадын сэтгүүлчдийн асуултад хариулав. Тэрээр Хятад, Америкийн харилцааны талаар ингэж ярилаа.
- Сүүлийн жилүүдэд АНУ-ын зарим хүмүүс Хятад, Америк хоёр улс "харилцаа холбоогүй болох" талаар шуугиан дэгдээсэн ч гэсэн энэ сүр дуулианаас хэр олон хүн ашиг хүртсэн нь тодорхойгүй байна.
Хятадын статистикийн мэдээгээр өнгөрсөн онд Хятад, Америкийн худалдааны хэмжээ бараг 760 тэрбум ам.долларт хүрч, дээд амжилт тогтоосон байна. Хятад, Америкийн эдийн засаг харилцан бие биенээ агуулж, аль аль нь бие биенийхээ хөгжлийн үр шимийг хүртэж байна.
Хятад, АНУ хамтран ажиллах боломжтой, хамтран ажиллах ёстой. Хятад, Америкийн хамтын ажиллагааны асар их нөөц бололцоо бий. Хориглох, дарах нь хэнд ч ашиггүй.
