XXI зуунаас хойш “Хөдөө аж ахуй, хөдөө тосгон, тариачин”-ы ажлыг удирдсан 20-р төвийн 1-р тоот бичгийг Синьхуа агентлаг 13-ны өдөр нийтлэв.
Орчин үеийн социалист орныг бүхэл бүтэн байдлаар байгуулах хамгийн хүнд ажил хөдөө орон нутагт байсаар байгааг уг бичигт онцлон тэмдэглэжээ. Зуун жилийн дотор дэлхий дахинд урьд өмнө байгаагүй томоохон өөрчлөлтүүдтэй болж, Хятадын хөгжил стратегийн боломж, эрсдэл, сорилтууд зэрэгцэн, тодорхой бус байдал, урьдчилан таамаглахын аргагүй хүчин зүйлүүд нэмэгдэн байгаа энэ үед “Хөдөө аж ахуй, хөдөө тосгон, тариачин"-ийг хамгаалах нь хамгийн чухал юм. Хятадын Намын төв хороо "Хөдөө аж ахуй, хөдөө тосгон, тариачин"-ний ажлын шийдлийг бүх намын ажлын тэргүүн зэргийн зорилт болгон баримталж, бүх намын болон нийгмийн хүч чадлыг ашиглан хөдөөг сэргээх, хөдөө аж ахуй, хөдөөгийн орчин үеийн шинэчлэлийг эрчимжүүлэх шаардлагатай гэжээ.
Уг бичигт хүнсний аюулгүй байдлыг хангах, их хэмжээний ядууралд эргэн орохоос урьдчилан сэргийлэх, хөдөөгийн хөгжил, хөдөөгийн бүтээн байгуулалт, хөдөөгийн засаглал болон бусад чухал ажлыг бат бөх дэмжиж, хөдөө аж ахуйгаар улсын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэн түргэтгэж, сайн сайхан хөдөөг цогц байдлаар бүтээн байгуулна гэж тэмдэглэжээ.
