solongonews
“Түмэн газрын цайны зам” олон улсын аялал жуулчлалын шугам цогцолж байна
2017-08-16 10:38
Сэтгүүлч Хятад, Орос, Монголын “Түмэн газрын цайны зам” олон улсын аялал жуулчлалын холбооны нарийн бичгийн газраас Хятад, Орос, Монгол хамтран “Түмэн газрын цайны зам” аялал жуулчлалын шугам цогцлоож, 300 шахам жилийн түүхтэй арилжааны замыг олон улсын аялал жуулчлалын брэнд болгохоор төлөвлөж байна.

Хятад, Орос, Монголын “Түмэн газрын цайны зам” олон улсын аялал жуулчлалын холбоо 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдөр байгуулагдаж, нарийн бичгийн газрыг Өвөр Монголын Өөртөө Засах Оронд тохируулж, үүсгэн байгуулсан байгууллага нэгжид Хятад улсын Фү Жянь, Жян Ши, Хай Нань, Ху Бэй, Хэн Нань, Хэ Бэй, Шань Ши мужууд, Өвөр Монголын Өөртөө Засах Орон, Монгол Улсын Улаанбаатар хот болон Оросын Ар Байгаль нуурын хил хязгаар орон, Буриад улс, Эрхүү жөү зэрэг газрын аялал жуулчлалын холбогдох байгууллагууд багтана.

Өвөр Монголын Өөртөө Засах Орны аялал жуулчлалын хөгжлийн зөвлөлийн орлогч хянан байцаагч Жэн Жянин:

- Хятад, Орос, Монгол гурван улсын аялал жуулчлалын байгууллагууд аялал жуулчлалын нэвтрэлцэх бүтээн байгуулалт хийж, хил алсалсан аялал жуулчлалын чиг байгуулж, “Түмэн газрын цайны зам” олон улсын аялал жуулчлалын шугамыг хамтран цогцлоож, аяллын шугам дагуух эх баялгийг хамтран ашиглаж, аялал жуулчлалын үйлчилгээний чанараа хамтдаа дээшлүүлэн хил алсалсан жуулчдад аюулгүй, тааламжтай, эрүүл мэнд аялал жуулчлалын орчин хангана гэж танилцууллаа.

Жэн Жянин:

- Хятад, Орос, Монгол гурван улсын аялал жуулчлалын байгууллагууд “2017 үзэсгэлэнт Хятад улс-түмэн газрын цайны зам”, Монголын өндөрлөгийн цэнхэр аялал зэрэг аялал жуулчлалын ухуулга сурталчилгааны цуврал ажиллагааг зохион байгуулав. Үргэлжлүүлээд олон улсын аялал жуулчлалын тусгай нисэх онгоц, олон улсын аялал жуулчлалын тусгай галт тэрэг нэвтрүүлж, хил алсалсан аялал жуулчлалын хамтын ажиллагааны орон байгуулан хил алсалсан аялал жуулчлалын солилцооны далд хүчнийг уудлан ашиглана гэсэн байна.

       Хятад, Орос, Монгол гурван талынхан хамтран “Түмэн газрын цайны зам”-ын аялал жуулчлалын бүтээгдэхүүн гаргаж, бүс нутгийн чанартай аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг төсөвлөж, улсын хилгүй аялал жуулчлалын бүс байгуулан тухайн үеийн худалдааны замыг түүх соёл иргэншил, тал нутгийн үзэмж, үндэстний зан заншил, домог үлгэр, аж үйлдвэрийн аялал жуулчлал, хилийн гаднах байгалийн болон харь гүрний үзэмжийг хамарсан хүмүүсийн сонирхлыг татдаг аялал жуулчлалын шугамыг цогцлоож, соёлын аж үйлс болон аялал жуулчлалын аж үйлсийш нэгдүүлэх ажлыг түргэсгэнэ.

“Түмэн газрын цайны зам” нь Фү Жянь мужийн Ү И Шань уулийн цайны гаралтын орноос эхлэн зам дагуух манай улсын Ху Нань, Ху Бэй, Хэ Нань, Шань Ши, Хэ Бэй, Өвөр Монголоор нэвтрэн өнгөрч, умард зүг Монгол Улс болон Оросын Москва хотоор дамжин Санкт-Петербургт хүрсэн Ази, Европын эх хуурайг дамнасан түмэн газар үргэлжилсэн цай тээвэрлэх зам юм. Энэ зам нь бараг гурван зууны өрнөн хөгжсөн түүхтэй.

 

Найруулагч: Б.СҮЛДЭЭ
Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл