13.5 сая хүнийг ажилтай болгов
2018-01-28 00:08
Саяхан Бээжин хотноо Хятадын хүний нөөц, нийгмийн хамгааллын яамны хэвлэлийн төлөөлөгч Лү Айхүн: - 2017 онд Хятадын ажил олголт тогтвортой өсч, Хятадын бүх хот суурингийн 13.51 сая хүнийг ажилтай болгов.

4-р улирлын эцсээр Хятад улсын хэмжээний хот сууринд бүртгүүлсэн ажилгүйдлийн хэмжээ 3.9 хувьд хүрсэн бөгөөд 5.58 сая хүнийг дахин ажлын байраар хангаж, ажлын байраар хангахад бэрхшээлтэй 1.77 сая хүнийг ажилтай болгосноор оны зорилтоо бүх талаар давуулан биелүүлсэн байна.
Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : CRI
Дэлгэрэнгүй үзэх
