solongonews
Боомтоор шуурхай нэвтрүүлэхийг дэмжинэ
2020-04-15 19:55
Боомтоор шуурхай нэвтрүүлэхийг дэмжинэ.

  Тяньжиний гаалийн газраас 04-р сарын 15-ны өдөр сэтгүүлчийн мэдээлснээр тус боомт Бээжин-Тяньжиний Худалдаа, Боомт зэргийн байгууллагатай хамтран хилээр нэвтрэх мэдүүлгийн хяналт удирдлагын өөрчлөлтийг гүнзгийрүүлж, боомтын ложистик, цахим үйл ажиллагааг эрчимжүүлэх зэрэг таван төрлийн 18 арга хэмжээг хэрэгжүүлнэ. Үүний зэрэгцээ "Бээжин-Тяньжин-Хэбэйгийн бүсийн боомтоор нэвтрэхийг хялбарчлах” блокчейн технологи ашиглан энэ гурван газрын гаалийн бүрдүүлэлт, боомтын ложистикийн тоо баримтыг хуваалцах, хил дамнасан худалдааны бизнесийн орчныг тасралтгүй сайжруулах болно.

Бээжин-Тяньжин-Хэбэйгийн бүсийн Гаалийн байгууллага олон улсын худалдааны “Нэг цэгт үйлчлэх” аргыг хэрэглэж, автомашины сэлбэг зэрэг бараа бүтээгдэхүүний гаалийн мэдүүлгийн үйл явцыг хялбарчилж, бараа бүтээгдэхүүнийг боомтоор шуурхай нэвтрүүлэхийг дэмжих болно.

Үүнээс гадна, нийгмийн хянагчийн тогтолцоог бий болгож, импорт, экспортын бүх үйл явцыг бүх талаар бүх гишүүд хянаж, оршиж буй асуудлыг илрүүлэн, зүй зохистой санал санаачилга дэвшүүлж, боомтын бизнесийн орчинг сайжруулахад бүтээлч үүрэг гүйцэтгэхийг дэмжинэ. 

Найруулагч: Б.БОЛОР
Эх сурвалж : CRI
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл