Сэргэн мандалтын үеийн аугаа зураач Леонардо да Винчи өөд болсны 500 жилийн ойг тохиолдуулан дэлхий нийтээр тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний нэг хэсэг болох "Леонардо да Винчи ба түүний тойрог" үзэсгэлэн энэ сарын 12-нд Дүрслэх урлагийн төв академийн Уран зургийн музейд нээлтээ хийнэ.
Да Винчи бол шинжлэх ухаан, математик, архитектур, дизайн, инженерчлэл, геологи, зураг зүй, уран баримал болон уран зураг гэх мэт олон салбарт гайхалтай нээлтүүдийг хийснээс гадна, олон гайхалтай бүтээлийн санааг нээн илрүүлсэн суут ухаантан байв. Түүний зурсан зургуудаас тийм ч олон бүтээл хадгалагдан үлдээгүй ч 20 уран бүтээл нь одоог хүртэл эх хувиараа олджээ. Эдгээрээс "Мона Лиза", "Сүүлчийн зоог" зэрэг нь уран зураг нь дэлхийн хамгийн алдартай бүтээл юм.
12-р сарын 8-ныг хүртэл үргэлжлэх тус үзэсгэлэнд Да Винчийн үнэ цэнэтэй уран бүтээлийн эх хувилбаруудыг дэлгэн харуулахаас гадна, түүний шавь, дагалдагчдын бүтээлүүдийг ч мөн үзэгч олонд сонирхуулах болно. Энэхүү үзэсгэлэн хүмүүст урлагийн бүтээлийн талаар илүү гүн гүнзгий ойлголт өгөхөөс гадна, ирээдүй хойч үеийнхэнд ч мөн уран зургийн гайхамшгийн талаар илүү их мэдээлэл өгөх зорилготой.
Леонардо да Винчийн үзэсгэлэн Бээжинд нээгдэнэ
2019-08-29 17:12
Леонардо да Винчийн үзэсгэлэн Бээжинд нээгдэнэ
Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : CCTV.com
Дэлгэрэнгүй үзэх
