solongonews
Үханий эмнэлгийн ажилтнууд туршлагаа хуваалцаж байна
2020-04-29 20:52
Үханий эмнэлгийн ажилтнууд туршлагаа хуваалцаж байна.

Нэн олон орон, бүс нутагт туслан шинэ коронавирустэй тэмцэхийн тулд саяхан Хятадын, ялангуяа Үханий эмнэлгийн ажилтнууд видеогоор холбогдох, техникийн бичиг материал хуваалцах зэргээр олон улсын хамтын нийгэмлэгтэй хижигтэй тэмцэх туршлагаа хуваалцаж байна.

Үханий их сургуулийн Жүн Нань эмнэлгийн ICU салааны эрхлэгч Пэн Жиюн Америкийн хүнд өвчтөний анагаах ухааны клиникийн болон эрдэм шинжилгээний сургалтад хамрагдаж байсан, Америкийн мансууруулах хүнд өвчтөний анагаах ухааны ажлын лицензтэй хүн юм. Шинэ коронавирусийн халдвар гарснаас хойш олон улсын хамтын нийгэмлэг хижигтэй тэмцэх, өвчтөнийг аврах байдлыг ойлгох тулгам хүсэлтэй байлаа. Пэн Жиюн олон зүйлийн хэлбэрээр хижигтэй тэмцэх туршлага хуваалцах 100 ажиллагаанд оролцож, үүнд олонх нь Америкийн ажил нэгтэнтэй туршлага хуваалцсан юм.

Үханий их сургуулийн Жүн Нань эмнэлгийн ICU салааны залуу эмч Ян Шяо албаны талын зохион байгуулсан хоёр удаагийн туршлага хуваалцах хуралд оролцон, Израйль, Энэтхэг зэрэг орны ажил нэгтэнтэй солилцоо хийсэн юм. Тэр хэлэхдээ, энэ хоёр орны ажил нэгтэн маань бүгд нарийн бодитой зүйлийг асууж лавлаж байсан. Өвчтөнийг оношлох, эмнэлгийн ажилтнуудыг хамгаалалтаас авахуулаад гормоныг яаж хэрэглэх, амьсгалын замд гуурс оруулах зэрэг эмчилгээний нарийн ширийн зүйлийг асууж, тал талыг хамарч байсан. Ян Шяо тэдний асуултад мэдэх бүхнээ хариулж байв. Өөрийнх нь туршлага олон улсын ажил нэгтний өвчтөнийг нэн сайн аврахад тустай байгаасай гэж тэрээр хүсдэг байлаа.

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл