solongonews
“Аялгуу уянгалсан зам • Анд нөхөрлөлийн айзам” нөхөрсөг концерт
2016-04-21 11:09
“Аялгуу уянгалсан зам • Анд нөхөрлөлийн айзам” нөхөрсөг концерт

Өвөр Монголын үндэстний Урлаг жүжгийн хүрээлэн санаачлан зохион байгуулсан “Аялгуу уянгалсан зам • Анд нөхөрлөлийн айзам” нэртэй Хятад, Монголын нөхөрсөг концерт 4 дүгээр сарын 16, 17-ны үдэш Өвөр Монголын үндэстний Урлаг жүжгийн хүрээлэнгийн Дуу хөгжмийн танхимд боллоо.

Одоогоор Хятад болон Монгол Улсын гадаад харилцаа улам нягт болж, Хятад улсын “Нэг бүс нэг зам” хөгжлийн төсөл хийгээд Монгол Улсын “Талын зам” хөгжлийн төсөл нь нэлээд олон талын нийтлэг талтай бөгөөд Хятад, Монгол хоёр улсын соёл урлагийн солилцоо хамтын ажиллагаанд бат бөх суурь тавьжээ.

Хятад улсын Өвөр Монголын үндэстний Урлаг жүжгийн хүрээлэн болон Монгол Улсын Үндэсний Дуу Бүжгийн Эрдмийн Чуулга нөхөрсөг харилцаа байгуулж, хамтран хөгжихийг зорьж, соёл урлагийн солилцоог өргөн дэлгэр өрнүүлэн хамтран ажиллахаар болсон байна.

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : СОЛОНГО МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл