Тяньжиний иргэний агаарын тээврийн GS7987 дугаарын онгоц 05-р сарын 07-ны 15 цаг 15 минутад Ши Аний олон улсын Шянь Ян онгоцны буудлаас Их Британийн нийслэл Лондон руу хөөрчээ. Ийнхүү Ши-Ань төдийгүй Хятадын баруун хойд нутгаас Их Британийн Лондонд хүрэх анхны шууд нислэг албан ёсоор ашиглалтад орлоо.

Долоо хоногт даваа, баасан гарагт нислэг үйлдэх юм. 15:15 цагт Ши Аниас хөөрч, орон нутгийн цагаар 20:00 цагт Лондонд газардана. Энэ нь Ши Аниас Лондон хүрэх хугацааг 11 цагаар богиносгож чаджээ.

Ши Аниас Лондон хүрэх агаарын шугам ашиглалтад орсноор Шааньши мужийн "Олон улсын тээврийн хонгил”-ыг өргөтгөхөд тустай бөгөөд Шааньши төдийгүй Хятадын баруун хойд нутгаас Европын улс орнууд хоорондын эдийн засаг, худалдааны холбоо, соёлын солилцоог ахиулахад ашиг тустай юм.
