solongonews
БНХАУ-аас үзүүлж буй тусламжийн вакцин Камерунд хүрлээ.
2021-04-12 15:34
БНХАУ-аас үзүүлж буй тусламжийн вакцин Камерунд хүрлээ.

Хятадын Засгийн газраас Камерун руу чиглэсэн Синофармийн “COVID-19”-ийн вакцин энэ сарын 11-ний үдэш Камеруны нийслэл Яунде хотод хүрлээ. Энэ нь Камерун улсад цар тахлын дэгдэлт гарснаас хойш анх удаа “COVID-19”-ийн вакциныг нэвтрүүлж байгаа анхны удаа юм.

Камеруны Ерөнхий сайд Нгут, холбогдох сайд нар болон орон нутгийн засаг захиргааны ажилтнууд, мөн Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага зэрэг олон улсын байгууллагын төлөөлөгчид нисэх онгоцны буудалд хүрч угтан авав. Хятад улсаас Камерунд суугаа Элчин сайд Ван Ин-ү, Камерун дахь Нийгмийн эрүүл мэндийн сайд Манауда нар хоёр улсын засгийн газрын нэрийн өмнөөс вакцины тусламж хүлээлгэн өгөх гэрчилгээнд гарын үсэг зурав.

Ван Ин-Ү хэвлэлийнхэнд өгсөн ярилцлагадаа “Хятад улсын вакцин нь аюулгүй бөгөөд үр дүнтэй, олон улсын хамтын нийгэмлэгт өргөн итгэл найдвар хүлээсэн бөгөөд Камерунд энэхүү тахлыг даван туулахад хүчтэй тусламж үзүүлнэ гэдэгт итгэж байна. Хятад улс хэлсэндээ хүрдэг, дэлхийн хэмжээнд, ялангуяа хөгжиж буй орнуудад вакцины тэгш хуваарилалтыг ахиулахыг хичээж байна. Энэ жил Хятад, Камеруны хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байна. Хятад улс Камерун улстай нийгмийн эрүүл мэнд зэрэг олон салбарт хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд бэлэн байна” гэжээ.

Нгут хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэлэхдээ “Камерун Хятад улсаас үзүүлж буй вакцины тусламжид чин сэтгэлээсээ талархаж, өндрөөр үнэлж байна. Энэ бол хоёр орны найрсаг харилцааны бас нэг жишээ юм. Вакцин бол цар тахлыг даван туулах хамгийн сайн арга, энэ вакциныг хийлгэхэд би хэзээ ч бэлэн байна. Камеруны засгийн газар вакциныг даруй улс даяар тараах болно, үүнд эмнэлгийн ажилтнууд вакцинжуулалтад тэргүүлэн хамрагдах болно” гэжээ.

Камерун улс 03-р сард AstraZeneca-ийн “COVID-19” вакциныг нэвтрүүлэхээр төлөвлөж байсан боловч вакцины аюулгүй байдлын талаарх маргаантай тул нэвтрүүлэх төлөвлөгөөг зогсоосон байна.

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл