Зүүн Үзэмчин хошууны Ээж нуур суурингийн Хараат баг нь Өвөр Монголын Өөртөө Засах Орон байгуулагдсаны 70 жилийн ойг тэмдэглэх найр наадам хийж, эрийн гурван наадам зохион байгуулан, олон түмнээ баясган, жишээч малчдаа шагнаж урамшууллаа. Найр наадамд 64 бөх зодоглож, 25 морь уралдуулжээ. Наадмын талбайд Зүүн Үзэмчин хошууны монгол эмнэлгийн эмчилгээний баг ирж үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлж байсан нь сэтгүүлчдийн анхаарлыг татаж байлаа.


Харговь мал аж ахуйн тусгай хоршоо 2008 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр албан ёсоор бүртгүүлж, 5 сая юанийн хөрөнгө оруулж, 64 гишүүн өрх 256 хүн амтай аж. Одоогоор хоршоо нь 33 мянган га нутаг бэлчээрийг нэгтгэн хариуцаж байгаа юм. Тус хоршоо нь байгуулагдсан цагаасаа эхлэн байгаль орчны бүтээн байгуулалт болон мал аж ахуйн төрөл зүйлийн талаар бүх шатны Засгийн газрын хүчтэй дэмжлэгийг хүртэж, 2.54 сая юанийн хөрөнгө оруулж үрийн тал бойжуулах суурин, өндөр уналттай бордооны суурин, амьд малын солилцооны зах зэргийг байгуулж, 2012 онд Хятадын Хөдөө Аж Ахуйн Яамны “Хятадын хөдөө аж ахуйн тусгай хоршооны үлгэр жишээ хоршоо” яруу алдрыг хүртсэн байна.
