solongonews
Оюуны өмчийн эрхийн олон улсын нэр нөлөө хурдтай нэмэгдэж байна
2018-06-08 21:00
Оюуны өмчийн эрхийн олон улсын нэр нөлөө хурдтай нэмэгдэж байна.

Хятадын Үндэсний оюуны өмчийн эрхийн  газраас сэтгүүлч мэдээлэхдээ, сүүлийн жилүүдэд Хятадын оюуны өмчийн эрхийн олон улсын нэр нөлөө хурдтай нэмэгдэж, аж ахуйн нэгжүүдийн "гадаадад гарах" хүчин чадал илт дээшилсэн байна.

2017 онд Хятадын PCT патентын эрхийн өргөдөл 51 мянгад хүрч, дэлхийд 2-рт орж, 40 гаруй аж ахуйн нэгж PCT патентын эрхийн өргөдөл 100-аас дээш гаргасан байна. Мадридын шошгын олон улсын бүртгэлд Хятад улсаас 3000 өргөдөл өгч, Мадридын холбооны эхний 5-д багтжээ. 

Мэргэжилтний үзэж буйгаар оюуны өмчийн эрхийн олон улсын конвенцод нэгдэн орж, оюуны өмчийн эрхийн олон улсын хамтын ажиллагааны механизм байгуулан, гадаадад оюуны өмчийн эрхээ хамгаалахад туслалцаа үзүүлэх ажил өрнүүлж, оюуны өмчийн эрхийн олон улсын маргааныг эв зүйтэй шийдвэрлэх замаар Хятад улсын дэлхий дахин дахь оюуны өмчийн эрхийн асуудлыг цэгцлэх системийн өөрчлөлтөд гүйцэтгэж буй бүтээлч үүрэг хариуцлага илүү л ил тод болж байгаа юм.

Найруулагч: Б.Ариухан
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл