2018 онд 1 тэрбум хүн музейд зочилсон байна
2019-01-09 17:10
2018 онд 1 тэрбум хүн музейд зочилсон байна.
Өнөөдрийг болтол Хятадад нийт 5136 музей байгаа бол 2018 онд эдгээр музей нийт 20 мянга гаруй удаагийн үзэсгэлэн зохион байгуулсан бөгөөд ойролцоогоор 1 тэрбум хүн үзэсгэлэн сонирхохоор музейд зочилсон байна. Музейгээр аялах нь хүмүүсийн амьдралын арга маяг болоод байгаа юм.
Үүнээс гадна Хятад улс Франц, Ангил, Сингапур, Итали, Танзани, Аргентин зэрэг орнуудтай соёлын өвийн талын хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан байна. Хятад болон гадаадын археологийн салбарын хамтын ажиллагаа цар хүрээгээ тэлж байгаа бөгөөд 40 гаруй археологийн хамтын ажиллагааны төслүүд Ази, Африк, Европ, Өмнөд Америкийн 24 улс, бүс нутгийг хамарсан байна.
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : culture.people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх
