Мэдээллийн лавлах сайт 01-р сарын 16-нд мэдээлснээр Туркийн орон нутгийн цагаар пүрэв гаригаас эмч сувилагчдад Хятад улсын Кэшин компанийн вакциныг тарих ба үндэсний хэмжээнд халдвартай тэмцэх төлөвлөгөөний нэгэн хэсэг болсны хувьд одоогоор 285 мянга гаруй хүнийг вакцинжуулаад байгаа гэж Ройтерс агентлаг 1-р сарын 14-нд Стамбул хотоос мэдээлсэн байна.
Эх сурвалжид мэдээлснээр Туркийн ерөнхийлөгч Эрдоган пүрэв гаригт Анкарад эхний тун вакциныг тариулсан байна. Засаг захиргааны салбарын хүмүүс болон парламентын гишүүд вакцин тариулах журмыг батлахыг тэрээр шаардсан байна. Эрүүл мэндийн сайд Фахрдин Кока Туркийн ард иргэд түргэхэн вакцин тариулахыг шаардаж, энэ бол халдварыг хяналтдаа авах “хамгийн чухал арга” юм гэжээ.
Стамбулын шинжлэх ухаан судалгааны нэгэн эмнэлэгт вакцин тарих 30 тасалгаа байгуулсан байна. Эмч сувилагчид нэгэнт эхний тун вакциныг тариулж, 28 хоногийн дараа тэд хоёр дахь тун вакциныг тариулах юм байна.
