Хятад улсын Байгаль орчныг хамгаалах хот тохижилтын ажилчидын баяр 10 дугаар сарын 20-ны өдөр тохиож, ӨМӨЗО-ы ажилчны ерөнхий эвлэлийн ӨЗО-ы орон сууц болон хот хөдөөгийн бүтээн байгуулалтын танхимынхан Улаанцав хотод хүрч, Өвөр Монголын байгаль орчны ариун цэврийн хамгаалалтын ажилчныг хайрлан хүндэтгэх үйл ажиллагааны хэсгээр явж танилцан Байгаль орчныг хамгаалах хот тохижилтын шилдэг ажилчныг сайшаах хурал хуралдуулав. Шю Юун зэрэг 10 ажилтанд энэхүү цолыг хүртээж ӨМӨЗО-ы “5.1”-ийн хөдөлмөрийн шагналын медаль олгож, ӨМӨЗО-ы АТИХ-ын байнгын хорооны дэд дарга Хан Гуйлинь шагналыг гардуулав.
Хурлаар хойшид энэхүү шилдэг ажилчныг шалгаруулах үйл ажиллагааг 2 жилд нэг удаа зохион байгуулж, хөрөнгө мөнгө хуримтлуулж, хайрлан хамгаалах үйл ажиллагаанд нөхвөр мөнгө олгож, ӨЗО-ы энгийн амьдралын баталгаа хүртэж байгаа тусламжаас гаднах ядуу хүндрэлтэй байгаль орчны ариун цэврийг хамгаалах ажилчны үр хүүхдэд боловсрол хүртээх шатанд бүх талаар туслах, цалин нэмэгдүүлэх, нийгмийн баталгааны дүрмийг биелүүлэх зэрэг талаар төлөвлөлт хийжээ.
