solongonews
Азийн спортын XVIII наадам Жакартад нээгдэв
2018-08-19 21:30
Орон нутгийн цагаар 08-р сарын 18-ны үдэш 19:00 цагт Азийн спортын XVIII наадам Индонезийн нийслэл Жакартад нээгдэж, Хятад улсын дарга Ши Жиньпиний тусгай элч, Төрийн зөвлөлийн дэд ерөнхий сайд Сүнь Чүньлань урилгаар нээлтийн ёслолд оролцсон байна.

Хятадын төлөөлөгчийн баг талбайд орж буй нь

Энэ удаагийн Азийн спортын наадамд Хятадын баг нийт 845 тамирчнаа томилсон бөгөөд 38 том төрөл, 376 бага төрлийн тэмцээнд оролцоно. Шинэ авьяаслаг тамирчныг гаргах, туршлага хуримтлуулах, багийнхаа ур чадварыг нэмэгдүүлэхийн тулд Хятадын баг бүрэлдэхүүн залуу тамирчдаар голлосон бөгөөд тамирчдын дундаж насны хэмжээ 24.4 настай, тэдгээрийн 74.6 хувийн тамирчид анх удаа Азийн спортын наадамд оролцож байна.

Азийн Олимпын Зөвлөлийн дарга Шейх Ахмад Аль Фахад Аль Сабах нээлтийн ёслолд үг хэлэв.

Нээлтийн ёслолын үеэр

Индонезийн ерөнхийлөгч Жоко Видодо энэ удаагийн Азийн спортын наадам нээгдсэнийг зарлав.

Жакарта хоёр дахь удаагаа Азийн спортын наадмыг зохион байгуулж байгаа юм. 1962 онд Азийн спортын наадам анх удаа энэ хотод амжилттай зохиогдож, тус улсын үндэстний үзэл санааг ихээхэн дэмжин хөгжүүлсэн юм. 56 жил алгасаад Азийн спортын наадмын ариун гал дахин энэ нутагт дүрэлзэн асаж, Азийн спортын наадмын үзэл санаа энд шинэ хуудас бичиглэх болно.

Энэ удаагийн Азийн спортын наадамд Азийн 45 улс орон, бүс нутгийн 11.3 мянган тамирчин 40 том төрөл, 67 салбар төрөл болон 465 бага төрлөөр өрсөлдөх болно. Нээлтийн ёслолын өмнө хөл бөмбөг зэрэг тэмцээнүүд эхэлсэн байна.

Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Синьхуа сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл