solongonews
Цагаан сарын амралтын хугацааны галт тэрэгний тасалбарыг худалдаалж эхлэв
2019-12-13 15:50
Цагаан сарын амралтын хугацааны галт тэрэгний тасалбарыг худалдаалж эхлэв.

2020 оны цагаан сарын зорчигчдын зөөврийн галт тэрэгний тасалбарыг 12-р сарын 12-ны өдрөөс худалдаалж эхэлснийг Хятад улсын төмөр замын группийн ХК-иас сурвалжлагч мэдээллээ. 2020 оны цагаан сарын тээврийн хугацаанд улсын хэмжээнд төмөр зам давхардсан тоогоор 440 сая зорчигчид үйлчилнэ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 8.0 хувиар нэмэгдэх ба өдөрт дунджаар давхардсан тоогоор 11 сая зорчигчид үйлчлэх юм.

Хятад улсын төмөр замын группийн ХК-ийн ажилтан: - 2020 оны цагаан сарын тээврийн үйлчилгээ 01-р сарын 10-ны өдрөөс эхэлж, 02-р сарын 18-ны өдөр дуусах юм. Нийт 40 өдөр үргэлжилнэ. Цагаан сарын баярын өдрөөс15 өдрийн өмнө ба баярын дараа 25 өдрийг багтааж байгаа болно. Төмөр замын салбар баярын өдрөөс өмнө зорчигчдын галт тэргийг өдөр бүр 5275 хос буюу тээвэрлэх чадавхыг 10.10 сая зорчигчид хүргэнэ. Баярын өдрийн дараа өдөр бүр 5410 хос буюу чадавхыг 10.43 сая зорчигчид хүргэнэ. Улсын хэмжээнд хурдны төмөр зам дагуух өртөөнд цахим тасалбарыг нэвтрүүлнэ. Төмөр замын 12306 нэртэй тасалбар худалдааны системийг зэрэглэл ахиулж өргөтгөн, системийн өдрийн тасалбар худалдаалах хэмжээг 15 сая байсныг 20 сая болгон нэмэгдүүлнэ. Байгуулагдаад байгаа хурдны төмөр замын гол шугам ба хот хоорондох төмөр замын зорчигчдын цахим тасалбарын хэрэглээний хэмжээг өргөтгөж, шинээр байгуулсан хурдны төмөр замын шугамыг нэвтрүүлэхийн зэрэгцээ цахим тасалбарыг нэгэн зэрэг хэрэгжүүлж, Хятад улсын хурдны төмөр замын шугамд цахим тасалбарыг үндсэндээ нэвтрүүлнэ гэлээ.

Найруулагч: Т.Буянхишиг
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл