Хятадын утга зохиолын олон улсын харилцааны форум, Хятад судлаачдын утга зохиол орчуулгын олон улсын семинар 9 дүгээр сарын 5-нд Наньжинд эхэллээ. Хятадын зохиолчдын нийгэмлэг, Наньжин хотын захиргаа хамтран зохион байгуулж байна.
БХАТИХ-ын Байнгын хорооны орлох дарга, Хятадын зохиолчдын нийгэмлэгийн дарга Тие Нин нээлтэд оролцож хятад судлаачдад “Хятадын уран зохиолын анд найз” гэрчилгээ, дурсгал гардуулжээ.
Тус семинарыг 2010 онд зохиож эхэлснээс хойш хоёр жил тутамд хийдэг болсон юм. Семинар нь олон орны хятад судлаачдын эв нэгдэлтэй хүчийг нэгтгэж, Хятадын орчин үеийн утга зохиолын шилдэг бүтээлийг гадаад хэлээр орчуулан гаргаж Хятадын соёл, утга зохиолын олон улсын харилцаа, нэр нөлөөг өргөжүүлэх чухал индэр болсон юм.
“Дэлхий дахинд Хятадын утга зохиолыг танилцуулъя” сэдэвтэй тус форумд 24 орны 32 хятад судлаач, Хятад улсын 40 гаруй зохиолч, олон улсын харилцааны мэргэжилтэн цуглаж, Хятадын утга зохиолыг дэлхийн уншигчдын хүртээл болгох талаар хамтдаа хэлэлцэж байна.
