Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь нэгдүгээр сарын 18-нд ээлжит хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ "2022 онд Хятад улс гэнэтийн хүчин зүйлсийн нөлөөнд үр дүнтэй хариу өгч, макро эдийн засгийн зах зээлийг тогтворжуулж, эдийн засгийн нийт хэмжээ болон хүн ам тутмын түвшинг үргэлжлүүлэн сайжруулсаар байна. Энэ нь Хятадын эдийн засаг тэсвэр хатуужилтай, агуу чадавхтай, эрч хүч дүүрэн, урт хугацааны сайн суурь нь өөрчлөгдөөгүйг бүрэн харуулж байна" гэжээ.
Нэгэн сурвалжлагч: Саяхан Статистикийн Үндэсний Товчоо 2022 онд Хятадын үндэсний эдийн засгийн үйл ажиллагааны талаарх мэдээллийг гаргасан байна. Зарим гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслээр урьдчилан сэргийлэх, хянах арга хэмжээг өөдрөгөөр, дасан зохицсоноор Хятадын эдийн засгийн өсөлт энэ онд ихээхэн хурдацтай хөгжих болно гэж тайлбарлажээ. Энэ талаар төлөөлөгчийн хэлсэн үг юу вэ?
Ван Вэньбинь хэлэхдээ "2022 онд цар тахал удаа дараа саатаж, дэлхийн эдийн засгийн тасралтгүй уналтын сорилтын үед Хятад улс цар тахлаас урьдчилан сэргийлэх болон хяналт, эдийн засаг, нийгмийн хөгжлийг үр ашигтай зохицуулж, макро хяналтын хүчин чармайлтыг нэмэгдүүлж, гэнэтийн хүчин зүйлсийн нөлөөнд үр дүнтэй хариу өгч, макро эдийн засгийн зах зээлийг тогтворжуулж, эдийн засгийн нийт хэмжээ болон хүн ам тутмын түвшинг үргэлжлүүлэн сайжруулсаар байна гэжээ. Энэ амжилт амаргүй бөгөөд энэ нь Хятадын эдийн засаг тэсвэр хатуужилтай, чадавх, эрч хүчээр дүүрэн, урт хугацааны сайн суурь нь өөрчлөгдөөгүйг бүрэн харуулж байна" гэжээ.
Тэрээр мөн "Саяхан олон улсын хөрөнгө оруулалтын байгууллагууд Хятад улс цар тахлаас урьдчилан сэргийлэх, хянах арга хэмжээг өөдрөгөөр, дасан зохицохын хэрээр энэ онд ч Хятадын эдийн засаг хурдацтай өсөх төлөвтэй байна гэж үзээд Хятадын цар тахлаас урьдчилан сэргийлэх, хянах үйл ажиллагаа шинэ шатанд гарч, үйлдвэрлэл, амьдралын дэг журам хурдацтай сэргэж, Хятадын эдийн засгийн өсөлтийн эндогени хөдөлгөгч хүч үргэлжлэн хуримтлагдаж, хүчирхэгжсээр байх мөртөө шинэчлэлийг гүнзгийрүүлж, нээлт хийх ашиг цаашид ч үргэлжлэн, Хятадын эдийн засаг шинэ онд ерөнхийдөө сайжирч, илүү их хөгжилд хүрч, дэлхийн эдийн засагт илүү их хувь нэмэр оруулна гэж үзэж байна" гэв.
