07-р сарын 11-нд Хятадын тэнгисийн аяллын 17 дахь өдөр тохиож байна. Цар тахлын нөхцөл байдлаас болж 2021 оны Хятадын тэнгисийн аяллын өдөр сэдэвт форум нь "Тэнгисийн аяллын шинэ гарааг эхлүүлж, тэнгисийн тээврийн шинэ ирээдүйг хамтдаа цогцлоох" сэдвийн хүрээнд цахимаар зохиогдлоо.
Энэ өдрийг тохиолдуулан Хятадын тэнгисийн аяллын арга хэмжээг зохион байгуулах комисс олон нийтэд "2021 оны Хятадын тэнгисийн аяллын өдрийн мэдэгдэл"-г нийтлэв. Хятад улс нь тэнгисийн том гүрэн бөгөөд тэнгисийн тээвэр болон усан онгоц үйлдвэрлэгч том улс юм. Хэдэн сая ам дөрвөлжин километрээр тоологдох тэнгисийн бүстэй, тэнгисийн эргийн шугам нь 18 мянган километр, 11 мянга гаруй арал, 14 мянга гаруй километр урт арлын эрэгтэй. Хятад улсын олон улсын худалдааны ачаа тээврийн 95 орчин хувийг тэнгисийн тээврээр гүйцэтгэдэг бөгөөд тэнгисийн тээвэр нь олон ложистик хангамжийн сүлжээг баталгаажуулах, дэлхийн эдийн засаг, худалдааны хөгжлийг дэмжих, үндэсний хилийн чанад дахь эрх ашгийг хамгаалах, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг байгуулахад чухал үүрэг гүйцэтгэж байдаг.
Хятадын Зам тээврийн яамны тоо баримтаас үзвэл, 2020 онд цар тахлын улмаас дэлхийн эдийн засаг, иргэдийн амьдрал маш их цохилтод өртсөн хэдий ч тэнгисийн тээвэр нь дэлхийн эдийн засгийг хүн хэцүү байдлаас гаргаж, Хятадын эдийн засгийн сэргэлтэд чухал үүрэг гүйцэтгэсэн байна. Дэлхийн ДНБ-ний хэмжээ 3.3 хувиар буурсан байхад 2020 онд дэлхийн тэнгисийн тээврийн эргэлт 1.7 хувиар буурч, халдвартай тэмцэх эд материалтай холбоотой тээврийн эргэлт зөвхөн 1.2 хувиар буурсан байна. 2020 онд дэлхийн тээврийн салбарт тэнгисийн тээврийн эзлэх хувь нь 85 хувь байснаас 86 хувь болон өссөн байна. Тэнгисийн тээвэр нь дэлхийн эдийн засаг, худалдааны сэргэлтэд хүчтэй тулгуур болж, тэнгисийн тээврийн салбарын өөрчлөлт ч тасралтгүй хурдсаж байна.
