solongonews
Начү-Лхасын хурдны зам нэвтрэв
2021-08-22 20:33
Начү-Лхасын хурдны зам нэвтрэв

   Энэ сарын 21-ний өдөр Бээжин-Төвдийн G6 хурдны замын Начү-Янбажиний хэсгийг туршилтын зориулалтаар нээж нэвтрүүлсэн бөгөөд нийт урт нь 227 км, хурд нь цагт 120 км болно.
Одоогийн байдлаар Начүгээс Лхас хүртэлх 295 км урттай G6 Бээжин-Төвдийн хурдны зам бүх маршрутаар нээгдсэнээр Төвдийн өндөр зэрэглэлийн хурдны замын нийт урт нь 1105 километрт хүрээд байна.
Начү-Лхасын хурдны зам нь дунджаар 4500 гаруй метрийн өндөрт баригдсан бөгөөд хоёр урсгалтай дөрвөн эгнээтэй, дэлхийн далайн төвшнөөс хамгийн өндөрт орших хурдны зам юм.
 

Найруулагч: М.БАНДИ
Эх сурвалж : http://www.xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл