
Хятад улс дундаж чинээлэг нийгмийг бүх талаар бүтээн байгуулсан. Хятад улсад сурч, ажиллаж, ажил үйлс босгож яваа гадаадын маш олон иргэдийн хувьд Хятад улсын нийгэм чинээлэгжин хөгжсөний дагуу тэд ч Хятад улсад хүсэл мөрөөдлөө биелүүлж байна. Тэд Хятадын ард түмэнтэй хамт Хятад улсын нийгмийн хөгжил, бүх талаар дундаж чинээлэг нийгэм болсны сайн сайхныг мэдэрч байна.
Эдгээр Хятадад амьдрагч гадаадын иргэний нэг бол даруй Малайзаас ирсэн дарс амтлагч Тонг Куй Воон юм. Анд найзууд нь бүгд түүнийг Тонни гэдэг. Хайр дурлалтай учирсан тул тэрбээр 8 жилийн өмнө Малайзаас Хятад улсын өмнөд нутгийн Гуаншигийн Наньнин хотод ирж, өдгөө тэрбээр хүсэж мөрөөдсөн аз жаргалтай амьдралаа цогцлоож чадсан байна.
“Британи маягийн манай жижиг ресторанд тавтай морилно уу. Миний зүүн гар талд маш олон дарсны лонхнууд байгаа. Ялангуяа энэ нэг төрлийн дарс бол би багштайгаа хамт исгэж бүтээсэн дарс юм. Энэ бол манай багшийг зурсан картон зураг, багш маань иймэрхүү хүн байдаг. Харин нөгөө зурагт зурсан нь би байгаа юм.”
Гуаншигийн Наньнин хотын Наньхү нуурын хөвөөн дэх нэгэн бизнес худалдааны төвд өрнөд маягийн жижиг ресторан байдаг. Энэ бол даруй Тонни болон түүний андуудын хамтран ажиллуулсан ресторан. Британи онцлог, хөнгөн хөгжим, үзэмний дарс, өрнөд маягийн зууш ундаа гээд, жижиг рестораны орчин нь хүмүүст тохилог, тааламжтай сэтгэгдэл төрүүлдэг байна.
“Миний санаж байгаагаар би 2016 онд арга хэмжээ зохиох үеэр эхний удаагийн арга хэмжээнд, яг өнөөдрийн энэ рестораны ахлах тогоочтой хамтдаа оролцож, тэр арга хэмжээнд таньдаг мэддэг ойр хавийн анд найзууддаа урилга өгч, хамтдаа цуглан найр зохиож, усан үзэмний дарс амтлан, дарсны тухай тайлбар хийдэг байснаа санаж байна.Түүнээс хойш сар бүр нэгээс хоёр ч удаа ийм төрлийн арга хэмжээ зохиодог болж, үзэмний дарсны тухай соёлыг олон олон хүмүүст танилцуулсан юм.”
Тонни Наньнин хотод ирэхээсээ өмнө интернет технологийн салбарт олон жил ажиллажээ. Гэтэл хайр дурлалын улмаас тэрбээр 2013 онд Наньнинд ирж, өөртөө тохирох ажил үйлс хайж эхэлжээ. Арга замаа олохгүй хэсэг хугацаа болсны эцэст 2014 онд тэрбээр гэнэтийн боломжоор Португалийн усан үзэмний дарсны компанитай танилцсан бөгөөд өөрт нь маш тохиромжтой санагджээ. Хэдэн жилийн бизнес эрхлэлт, хичээл зүтгэлээр дамжин өдгөө энэ салбарт чамлахааргүй амжилт гаргасан байна.
“2015 оны үед гэхэд би усан үзэмний дарсны талаар шинийг сурч эхэлсэн. 2016 онд улсын эхний 10-т орох усан үзэмний дарсны тайлбарлагч болсон юм. 2017 онд би Ази Номхон далайн бүсийн усан үзэмний дарсны шүүгч болж, 2018 онд би Брюсселийн олон улсын дарсны шүүгч болсон. Яг ингэж нэг нэг алхмаар суурь тавьж, хичээн чармайсан. 2019 онд дарс амтлагч болсон юм. Би багштайгаа 2016 онд танилцсан, түүнээс хойш хамтдаа сурч, дарс исгэх технологийн талаар сурч судалсан. Бид сайн чанарын дарсыг хэрхэн ялгаж танихыг мэддэг, гэхдээ сайн чанарын дарсыг хэрхэн исгэдэг талаар сайн мэдэхгүй байв. Иймээс бид дарс исгэгчидтэй илүү олон харилцдаг болсон юм.”
Тонни хэлэхдээ "Гуаншигийн Наньнинд амьдарсан 8 жилд, өмнөд нутгийн энэ хотын хөгжил өөрчлөлтийг нүдээр харлаа, эдгээрийн дотор хотын дэд бүтэц, зам харилцааны дэд бүтцийн хөгжил өөрчлөлт үнэхээр гайхалтай санагдсан гэв.
“Хятад улсад жилд бус, харин гуравхан сарын дотор гэхэд өөрчлөгдөн хөгжиж байдаг. Манай Малайз улсаар жишээлэхэд, нэгэн гүүрэн замыг тавихад гурван жил зарцуулдаг, түүнчлэн гурван жилийн дотор ч дуусгаж чадахгүй. Харин Хятад улсад бол гурав, дөрвөн сарын дотор л барьж дуусгадаг. Үнэхээр, энэ бол Хятад улсын хөгжлийн хурд юм”.
Бизнесийн хэрэгцээ шаардлагаас болж Тонни хэдэн жилд Наньнин, Гуанжөүгийн хооронд байнга зорчсоор иржээ. Хурдны төмөр зам нэвтэрч, зам харилцааны үр ашиг ихээр дээшилснээр, Тоннигийн хувьд ч хурдны төмөр замаас бий болгосон дөхөм, өндөр үр ашигтай нөхцөлийг мэдэрсэн байна.
“Зам харилцааны холбоос хүмүүс хоорондын зайг улам ойр болгосон. Би өмнө нь Гуанжөү явахдаа, ирж очиход хоёр хоногийн хугацаа зарцуулдаг байсан. Харин одоо хурдны төмөр зам нэвтэрснээр, ирж очиход ганц талдаа ердөө гурванхан цаг, заримдаа гурав хүрэхгүй цаг зарцуулдаг болсон. Энэ бол хурдны төмөр замын хурд, үнэхээр гайхалтай юм. Би жилд Гуанжөүд бараг 5, 6 удаа очдог”.
Тонни гэргийтэйгээ Малайзид танилцан учирч, хожим нь Гуаншигийн Наньнинд ирж суурьшин, амьдралын шинэ үе шатаа эхлүүлжээ. Найман жил өнгөрч, Тонни нэгэнтээ Наньнингийн амьдралд уялдан дассан байна.
“Анх энд ирсэн үеийн мөрөөдөл тэмүүлэл, ажил үйлсээ хэрхэн биелүүье гэж боддог байсан бэ ? хэмээн хүмүүс надаас асуух юм. Гэхдээ би хайр дурлалын төлөө ирсэн гэж анхнаасаа ярьсаар ирсэн. Заримдаа хүмүүс нас залуу байхад зориг цөс дүүрэн гэж ярьдаг, тийм ээ? Би энэ үгийн утгыг мэддэг, тийм ч учраас нас залуухан байхдаа зоримог байяа гэж бодсон. Иймээс би Малайзид арваад жил ажиллуулсан интернет технологийн бизнесээ орхиж, төрж өссөн нутгаасаа салж, гэргийнхээ төлөө энд ирж шинэ амьдралаа эхлүүлсэн юм. Би энд ямар нэгэн хүсэл мөрөөдлөөр ирсэн үү гэхэд үгүй, түүнтэй хамт амьдрахын тулд л би энд ирсэн. Алт л юм бол хэзээ нэгэн цагт гэрэлтдэг, чи өөрийн гэсэн ажил үйлсээ хэзээ нэгэн өдөр босгож чадна гэж гэргий минь надад хэлсэн юм”.
Өдгөө Тонни гэргийтэйгээ хүү, охин хоёртой болж, хадам аав ээжийнхээ хамт амьдарч, жижиг ресторан ажиллуулан, дарсны бизнес хийж, түүнчлэн дарсны амтлагч болж, гэр бүлийнхээ хүмүүсийн хамтаар эгэл жирийн мөртөө аз жаргалтай амьдарч байна.
“Наньнин маш сайн хот гэж би үздэг. Учир нь маш уужуу багтаамжтай, гаднаас ирсэн зүйлийг маш сайн хүлээн авдаг. Гуанши, Наньнингийн ДНБ өсөн нэмэгдсээр байгаа, энэ бол зайлшгүй. Би энд амьдарч байна, тиймээс ДНБ өсөн дээшилж буй нь надтай ч салшгүй холбоотой гэсэн үг. Нөгөө талаар, тус хот олон улсын чанартай хот болж байна”.
