
"Жин Дэжэнь" хот өөрийн гэсэн өнгө төрхтэй соёлын бэлгэдэл, өвөрмөц онцлогтой. Мянган жилийн тулгын гал нь түүхэн өөрчлөлтүүдийн гэрч болж, үе үеийн хүмүүсийн мөрөөдлийг бадраасан юм. Энэ газрын ахмад үеийнхэн залуустайгаа уялдаа холбоотой өв залгамжлал, инновац хоорондын эв нэгдлийн уялдаа холбоотой байдаг. Гар урчууд, дуучид, дизайнерууд маргаашийг эрэлхийлсэн хэдэн арван мянган мөрөөдлийнхөө төлөө энд цугладаг. Өнөөдөр энэ мянган жилийн настай шаазангийн нутагт эрч хүчтэй, тэсвэр тэвчээртэй оюун ухаанаа сорьж ирсэн бүх хүнд хөгжлийн өргөн орон зайг бүрдүүлж өгсөн байдаг. Тэд энд мөрөөдлийнхөө түүхийг өөрсдөө бүтээж байна.

2003 онд Лүө Сяо дөнгөж 16 настайдаа Жин Дэжэнь хотод ганцаараа ирэн шавь орж суралцахаас эхлээд лангуу нээж, брэнд бүртгүүлэх, компани байгуулах хүртэл 18 жилийг шаазан эдлэлийн салбарт ажиллан эцэст нь "1000" жилийн настай шаазан хотод нэр нөлөөтэй болов.

Лүө Сяогийн бодлоор шаазан эдлэл нь дэлхийн хамгийн шилдэг гоо зүйг төлөөлдөг. Тиймээс түүний үнэ цэнийг мэдрэн хүсэл мөрөөдлөө тээж насан туршийн ажил мэргэжлээ болгох зорилготой байв.


Багаасаа л шавраар тоглох дуртай байсан Лүө Сяогийн насан багын дурсамжид хөдөө төрсөн нутагт нь гэрийнх нь хашааны дэргэд байдаг жимсний модноос үхэр уядаг байлаа. Бороо орохоор мод орчмын хөрсийг үнээнүүд зөөлрүүлж, зөөлөрсөн хөрсийг зууран Лүө Сяо хүссэн зүйлээ бүтээдэг байжээ.

"Миний аав дунд сургуулийн англи хэлний багш байсан. Мөн уран зургийн хичээл ордог байсан болохоор заримдаа урлагийн сэтгүүлийг байнга авчирдаг байлаа. Аав маань намайг урлагийн замд хөтөлсөн. Мөн урлагийн мөрөөдлийг их дэмжсэн" гэлээ. Сэтгүүл дээрх гар урлалын зургийг Лүө Сяо анх хараад л маш их татагдаж байжээ.

Ахлах сургуулиа төгсөөд урлагийн тодорхой суурьтай болсон Лүө Сяод Жин Дэжэнь хотод ирж гар урлал сурахыг санал болгосноор шаазан эдлэл хийхийг сурч эхлэв. Энэ явцад Лүө Сяо шаазангийн талаар өөрийн гэсэн ойлголттой байсан.
"Миний бодлоор анхны шаазан эдлэл, шаазан эдлэлийн зах зээл нь харьцангуй уламжлалт, бүр харьцангуй эртний шинж чанартай байсан" гэж Лүө Сяо ярив.
Хожим нь олон олон залуус, гадаадын гар урчууд шаазан урлагт элсэх болсноор бүтээлч төрхүүдтэй болж эхэлсэн.

Энгийн, амьдралд ойр, өнгө сайтай бүтээл туурвих явцдаа Лүө Сяо аажмаар өөрийн гэсэн хэв маягийг бүрдүүлжээ.

Лүө Хуа коллежид сурч байхад нь ах Лүө Сяо сургалтын төлбөрийг нь төлдөг байжээ. Ахдаа үргэлж талархаж явдаг байлаа. Лүө Хуад том хотод ажиллах боломж байсан ч ахынхаа урилгаар ямар ч эргэлзээгүй Жин Дэжэнь хотод ирэн хамтдаа бизнес эхлүүлжээ.


Лүө Сяо дизайныг хийж, Лүө Хуа дизайнаас бусад зүйлсийг хариуцан ажиллана.

"Ах дүү хоёрын нэг нь хөдөлгөөнтэй, нэг нь тайван. Бие биенээ нөхөн хязгааргүй их ирээдүй харагддаг" гэж найз нар нь ярилаа. Гэхдээ өөр өөр ажил үүрэг, зан чанарын ялгаа нь заримдаа үзэл бодлын зөрчил үүсгэнэ.

"Энэ ажлынхаа төлөө л хэрүүл маргаан болдог болохоор биенээ гэх сэтгэлд нөлөөлөхгүй. Би ахыгаа хамгийн сайн мэддэг хүн гэж боддог. Ахыг дизайны тал дээр анхаарлаа сайн төвлөрүүлэхэд туслах хэрэгтэй" гэж дүү Лүө Хуа нь ярилаа.

Цааш явах тусам улам ээдрээтэй асуудалтай тулгардаг. Өрсөлдөөн ихтэй зах зээл дээр хэрхэн ялгарах вэ? Жин Дэжэнь хотод бизнесийн ямар загвар илүү тохиромжтой вэ? Ах дүү хоёр энэ тал дээр эрэл хайгуул хийсээр...

Лүө Сяо ажлынхаа зав зайгаар ажлын байрандаа нум сум харвана. Ингэж чөлөөт цагаа өнгөрөөхийн дээр анхаарлаа төвлөрүүлэн тайвширдаг.

Залуу гар урчуудын удирдсан шинэ чиг хандлага дийлдэшгүй. Тэд ирээдүйд энэ салбарыг хөгжүүлэх шинэ хүч болно. Жин Дэжэнь хотод үндэс сууриа тавьсан ах дүү хоёр шиг уран бүтээлчид цөөхөнгүй. Тэд хот даяар тархан амьдарч Жин Дэжэний хөгжилд шинэ эрч хүч нэмсээр байна...
