solongonews
Хятад анагаах ухааныг Америкт түгээн дэлгэрүүлж байна
2018-04-26 10:42
Нью-Йорк хот дахь Америкийн Хятад музей Хятад анагаах ухааны үзэсгэлэн зохион байгуулсан байна.

     Нью-Йорк хотод байрлах Америкийн Хятад музей /MOCA/ орон нутгийн цагаар 04 дүгээр сарын 26-ны өдөр АНУ-д Хятадын анагаах ухаан хөгжсөн хоёр үе шатыг тодруулсан үзэсгэлэн зохион байгуулсан байна. Тухайлбал,  “Хятад анагаах ухаан Америкт: Онол, хүн, практиктийн уялдаа” болон “Жинь Чан компаний бараа бүтээгдэхүүний тавиур: Орегон мужийн Жон Дей /John Day/ хот дахь элдэв барааны дэлгүүр, эмийн сан” нэртэй үзэсгэлэн болно.

Эхнийх нь Хятадын уламжлалт анагаах ухааны түүх, орчин үеийн урлагийн бүтээлүүд, Хятадын уламжлалт анагаах ухааны түүхэн дэх алдартай хүмүүстэй танилцах зэргээр дамжин Хятадын анагаах ухаан АНУ-д соёл дамнан хөгжсөн түүхэн явцыг тодруулахыг зорьсон байна. Сүүлийнх нь XIX зууны эцэс, XX зууны эхэн үед АНУ руу цагаачилсан Хятадын эмч Ү Юйнянь Хятадын уламжлалт анагаах ухааныг Орегон муж дахь алслагдсан бүс нутагт авчирсан ба тухайн нутгийн иргэдийг эмчилсэн түүхийг харуулсан байна.

Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Хятадын Өдрийн сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл