solongonews
Үр тариагаар ”зурсан” баяжих зам
2021-03-17 10:26
Үр тариагаар ”зурсан” баяжих зам

Ши Сяньцяогийн үр тарианы зургийн студид ороход лангуун дээрх зургууд хүмүүсийн анхаарлыг эрхгүй татаж байлаа. Энгийн үр тариа хүний гарын ураар дамжин ийм сайхан "Эрдэнэ" болжээ.
80-аад онд төрсөн Ши Сяньцяо Хэбэй мужийн Хандан хотын Гуантао шяний иргэн. Орон нутгаас 2014 оноос эхлэн тосгоны оршин суугчдад үр тариагаар хэрхэн яаж зураг бүтээл хийхийг заахад багаасаа зураг зурах сонирхолтой түүнд мөрөөдлөө биелүүлэх боломж нээгджээ.
Ши Сяньцяо үр тарианы бүтээлээрээ  ядуурлаас ангижрахын дээр тосгоныхоо иргэдийн амьдралыг дэмжин өөд татахын тулд үр тарианы зургийн студи, туршилтын өрөө нээж, тэдний бүтээлүүдийг улсын дотоод гадаадад борлуулах болжээ. Жил бүр олон тооны жуулчин нутгаар нь аялахаар ирдэг болов.

Найруулагч: Ц. Урантунгалаг
Эх сурвалж : Ардын сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл