Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь 08-р сарын 18-ны өдөр Бээжинд болсон хэвлэлийн бага хурал дээр:
- Хятад улс халдварт өвчинтэй тэмцэхэд Азербайжан улсад өөрийн хүчин чадлынхаа хүрээнд тусламж үзүүлэхэд бэлэн байна. Мөн халдварт өвчинтэй тэмцэх чиглэлээр олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтын ажиллагаагаа улам бэхжүүлэх болно. Хамтарсан хүчин чармайлтаар бид цар тахлыг аль болох хурдан даван туулж чадна гэдэгт итгэж байна.
Азербайжанд очсон Хятадын анагаах ухааны мэргэжилтний баг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж, хянах, оношлох, эмчлэх чиглэлээр баялаг туршлагатай юм. Мэргэжилтний баг 08-р сарын 04-нд Азербайжан улсад хүрэлцэн очлоо гэж хэллээ.
Жао Лицян:
- Сүүлийн хоёр долоо хоногт мэргэжилтний баг цар тахлын эсрэг тэмцлийн тэргүүн эгнээнд ажиллан, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ, оношилгоо, эмчилгээний журмын талаар ярилцаж, Афганистаны эмнэлгийн ажилтнуудад сургалт, зааварчилгаа өгсөн юм гэж хэлсэн байна.
