“Харилцан туслалцаж ногоон хөгжлийг биелүүлье” уриан дор зохиогдсон “Арван тавны сар” арга хэмжээ 08-р сарын 07-нд ӨМӨЗО-ы Тунляо хотын Хорчин зүүн гаран хойд хошуунд болж, Их Британи, Америк, Канад, Йемен, Франц зэрэг “Бүс ба зам” дагуух 20 гаруй орны зочид төлөөлөгчид болон Хятадын дотоодын Монгол, Хотон, Манж, Дүншян зэрэг үндэстнүүдийн 10 шинэ хос холбогдох арга хэмжээнд оролцжээ. Мөн “Арван тавны сар-Олон улсын залуу хосуудын аз жаргалын II форум”, Төв зүүн Европын бүжгийн лагерь, “Загасан нүд” олон улсын кино наадам зэрэг арга хэмжээг зохион байгуулжээ.

Тунляо хотын ардын захиргааны засаг даргын орлогч Юй Фэн нээлтийн үеэр хэлсэн үгэндээ, Тунляо хотын соёл, тэр дундаа тал нутгийн соёлын өвөрмөц онцлогийг харуулж, “Бүс ба зам” дагуух улс орон, бүс нутгийн хамтын ажиллагаа, солилцооны индрийг байгуулахаар дамжин орон нутгийнхаа хөгжилд хүч сэлбэх нь энэ удаагийн арга хэмжээний гол зорилго мөн гэжээ.


