solongonews
Ли Кэчян, Медведев нар сэтгүүлчидтэй уулзав
2016-11-08 21:31
Ли Кэчян, Медведев нар сэтгүүлчидтэй уулзав

Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян орон нутгийн цагаар 7-ны өдөр Санкт-Петербургийн Константин ордонд ОХУ-ын ерөнхий сайд Дмитрий Медведевийн хамт сэтгүүлчидтэй уулзаж,тэдний асуултад хариулав.

Ли Кэчян Хятад, Оросын ерөнхий сайдын 21 дэх уулзалтын үр дүнг танилцуулж хэлэхдээ, Хятад, Оросын ажил хэрэгч хамтын ажиллагаа нь эрчим хүчний төслүүдийн хамтын ажиллагаа зэрэг уламжлалт салбарт ахиц авчрахын зэрэгцээ жижиг дунд аж ахуйн нэгжүүдийн нөөц боломжийг нээж, ажлын байрыг нэмэгдүүлж чадна. Хятад улс ОХУ-ын хамт алс дорнодын бүсийн дэд бүтэц, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, хүмүүнлэг зэрэг салбар дахь хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхэд бэлэн байна" гэлээ.

Сэтгүүлчидтэй уулзахын өмнө Ли Кэчян, Дмитрий Медведев "Цөмийн эрчим хүчийг энхийн зорилгоор ашиглах салбар дахь стратегийн хамтын ажиллагааны тухай Хятад, Оросын засгийн газрын тэргүүнүүдийн хамтарсан мэдэгдэл" -д гарын үсэг зурж, хоёр орны засгийн газар, аж ахуйн нэгжүүд хоорондын эдийн засаг худалдаа, хөрөнгө оруулалт, банк санхүү, иргэний цөмийн эрчим хүч, өндөр технологи, хилийн шалгалт, боловсрол, соёл зэрэг салбарын 20 гаруй хамтын ажиллагааны баримтад гарын үсэг зуржээ.

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : http://www.chinanews.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл