solongonews
Ван И Японы ГХЯ-ны сайдтай уулзав
2017-02-18 22:29
ГХЯ-ны сайд Ван И 2 дугаар сарын 17-ны өдөр Германы Боннд Их Хорийн ГХЯ-ны сайд нарын хуралд оролцох үедээ Японы ГХЯ-ны сайд Кисида Фумиогийн хүсэлтээр түүнтэй уулзсан байна.

     Ван И: - 2017, 2018 он бол Хятад, Японы дипломат харилцаа хэвийн болсны 45 жилийн ой, "Хятад, Японы энх тайван найрамдлын гэрээ" байгуулсны 40 жилийн ой тохионо. Хоёр тал энэ боломжийг ашиглан хоёр орны ахмад үеийнхний хүсэл мөрөөдлийг марталгүй хоёр орны харилцаан дахь зөв буруу хоёр зүйлийн туршлага сургамжийг дүгнэн, хоёр орны харилцааны улс төрийн суурийг сайтар хамгаалж, Хятад, Японы харилцааг хэвийн замналд оруулахаар зүтгэх ёстой гэсэн байна.

Ван И: - Одоо Хятад, Японы харилцааг сайжруулах сайхан боломж тохиож байгаа бөгөөд өрсөлдөөн сорилт ч байгаа юм. Япон сүүлийн үед эмзэг асуудлаар байнга буруу арга хэмжээ авч, хоёр орны харилцааг сайжруулахад саад болж байна. Япон улс амлалтаа биелүүлж, үг яриа үйл ажиллагаагаа нэгтгэн хоёр орны харилцааны улс төрийн суурийг хохироох үйл ажиллагаанаас сэргийлбэл Хятад, Японы харилцааг үнэнхүү сайжруулж чадна гэж хэлэв.

Кисида Фумио: - Энэ жил Япон, Хятадын харилцааны хөгжлийн чухал жил. Япон Хятадын стратегийн харилцан ашигтай харилцааг тогтоох үзэл баримтлалын дагуу хоёр талын зөрчлөө зүй зохистой шийдвэрлэж, хоёр орны харилцааны өөдрөг талыг өргөтгөн, Япон, Хятадын дипломат харилцааг сэргээсний 45 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээг сайтар зохиож, Япон, Хятадын харилцааг сайжруулахад Япон улс бэлэн байна. Хятад улсын дэвшүүлсэн анхаарал хандуулж буй гол асуудлыг Япон чухалчлан, "хоёр Хятад улс байх" , "Нэг Хятад нэг Тайвань байх"-ыг дэмжихгүй, "Тайваныг тусгаар тогтнуулах"-ыг дэмжихгүйгээ дахин нотолж байна. Энэ байр суурь маань өөрчлөгдөхгүй гэж хэлэв.

Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл