АСЕАН нь Европын холбоог гүйцэж түрүүлж, дахин Хятадын хамгийн том худалдааны түнш болсон юм. Хэдийгээр АСЕАН энэ оны эхний хоёр сарын байдлаар ЕХ-ноос 3 тэрбум орчим юаниар хоцорч байгаа ч Бүс нутгийн эдийн засгийн иж бүрэн түншлэлийн хэлэлцээр (RCEP)албан ёсоор хүчин төгөлдөр болсон, бүс нутгийн аж үйлдвэрийн гинжин хэлхээ тогтвортой сэргэж, Хятад улс АСЕАН-ы орнуудаас хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний импортоо идэвхтэй өргөжүүлж байгаа зэрэг дэмжлэг үзүүлэх хүчин зүйлсийн нийлбэр нөлөөгөөр Хятад, АСЕАН-ы хоорондын худалдааны эргэлт хурдасч байна.
Гаалийн ерөнхий газрын хэвлэлийн төлөөлөгч, Статистик дүн шинжилгээний газрын дарга Ли Күйвэнь тухайн өдөр Төрийн зөвлөлийн мэдээллийн албаны хэвлэлийн бага хурал дээр:
- RCEP албан ёсоор хүчин төгөлдөр болсноор шинэ байгууллагын ногдол ашиг нь Хятад, АСЕАН-ы эдийн засаг худалдааны солилцоог улам эрчимжүүлж байна. Тоо баримтаас үзвэл, эхний улиралд Хятадын АСЕАН-тай хийсэн импорт экспортын хэмжээ RCEP-ийн худалдааны түншүүдтэй хийсэн гадаад худалдааны нийт хэмжээний 47.2 хувийг эзэлж, бараг тал хувийг эзэлж байна гэж хэллээ.
Ли Күйвэнь мөн:
- Эхний улиралд Хятад-ЕХ-ны худалдаа бүхэлдээ хөгжлийн сайн эрчээ хадгалсан гэжээ. Тэрээр мөн Хятад-ЕХ-ны худалдааны чиг хандлагыг дурдав. Нэг талаас Хятад улсаас Европын Холбооны орнуудад хийсэн механик болон цахилгаан бүтээгдэхүүний экспорт 60 хувийг эзэлж байгаагийн дотор цахилгаан суудлын автомашин, нарны зай, лити-ион батерей зэрэг эрчим хүчний шинэ бүтээгдэхүүний экспорт 3.8 дахин, 1.4 дахин ба 66.2 хувиар тус тус өссөн байна гэв. Нөгөөтэйгүүр, Хятадын Европын холбооноос өргөн хэрэглээний зарим барааны импортын хэмжээ өсөлтөө хадгалсан бөгөөд үүний дотор гоо сайхны бүтээгдэхүүн ариун цэврийн хэрэглэл, цүнхний төрөл, суудлын автомашин, хувцасны импорт зэрэг 11.9 хувь, 6.6 хувь, 4.6 хувь ба 3.6 хувиар тус тус өссөн байна.
Хятад, Европын холбоо бол дэлхийн томоохон эдийн засаг, хоёр тал бол бие биенийхээ хөгжлийн асар их нөөцтэй, эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны өргөн хэтийн төлөвтэй худалдааны чухал түнш болох юм гэж илэрхийллээ.
