solongonews
Хятадын 31 муж, хотын энэ оны эхний хагас жилийн ДНБ-ний мэдээллийг нийтэллээ
2021-08-04 15:24
Хятадын 31 муж, хотын энэ оны эхний хагас жилийн ДНБ-ний мэдээллийг нийтэллээ.

    Хятадын 31 муж, хотын энэ оны эхний хагас жилийн ДНБ-ний статистик мэдээллийг сүүлийн өдрүүдэд нийтэлсэн байна. 08-р сарын 02-ны өдрийг хүртэлх байдлаар 2021 оны эхний хагасын Хятадын ДНБ өнгөрсөн оны мөн үеэс 12,7 хувь нэмэгдсэн байж, хоёр жилийн дундаж өсөлт 5.3 хувьд хүрсэн байна.

Гуандүн, Жянсү хоёр мужийн ДНБ 5 их наяд юанийг давсан бөгөөд тус тус 5,722,631 тэрбум юань, 5,519,963 тэрбум юаньд хүрчээ. Үүнээс гадна, Шаньдүн болон Жэжян мужийн ДНБ 3 их наяд юаньд хүрсэн байна.

    Эхний хагаст нийт 10 муж, хотын ДНБ-ний жилийн өсөлт БНХАУ-ын хэмжээнээс өндөр болсон бөгөөд 17 муж, хотын ДНБ-ний өсөлт БНХАУ-ын дундаж хэмжээнээс давсан байна. Үүнээс гадна, Хүбэй, Хайнань, Жэжян, Бээжин хотын жилийн өсөлт Хятадын 31 муж, хотод тэргүүлсэн.

Хятадын Статистикийн товчооны хэвлэлийн төлөөлөгч Лю Айхуа:

- Энэ оны эхний хагаст Хятадын эдийн засгийн үйл ажиллагаа, нийгмийн хөгжил тогтвортой хэвээр байна. Хэдийгээр цар тахал өвчний байдалд олон эргэлзээтэй асуудал тулгарсаар байгаа ч Хятадын эдийн засаг энэ оны хоёрдугаар хагаст тогтвортой сэргэн хөгжих нь тодорхой юм гэж хэллээ.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл