
Хятадын Ложистик, худалдан авалтын холбооны статистикаар эхний улиралд логистикийн нийт ертөг нэмэгдэн нийгмийн ложистикийн зардлын түвшин буурч, нийгмийн нийт ложистикийн зардлын ДНБ-д харьцуулсан харьцаа буурснаар логистикийн үйл ажиллагаа нь тогтвортой хөгжих чиг хандлагатай байна.

Мөн улиралд нийгмийн логистикийн нийт өртөг 62.4 их наяд юань хүрч, харьцуулсан үнээр тооцоолбол мөн тухайн үеэсээ 7.2 хувиар нэмэгдсэн бол өнгөрсөн жилийн мөн үеэсээ 0.1 хувиар өссөн үзүүлэлт гарчээ. Энэ жилээс логистикийн салбарын өндөр чанартай хөгжих таатай нөхцөл, хүчин зүйлүүд нэмэгдэн, логистикийн зах зээл өргөжин тэлж, тогтвортой өсөлтийг бий болгож байна.
Эхний улиралд ложистикийн салбарын нийт орлого 2.1 их наяд юаньд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 8.2 хувиар өссөн.

