solongonews
“Фань Хай” тэтгэлгийн арга хэмжээ ядуу сурагчдыг дэмжиж байна
2018-11-30 20:08
Хүрээ хошууны ядуурлыг бууруулах үйл ажиллагаа

ХКН-ын ӨМӨЗО-ы Тунляо хотын Хүрээ хошууны хорооны Нэгдмэл фронтын хэлтсээс зохион байгуулан хэрэгжүүлж байгаа “Фань Хай” тэтгэлгийн арга хэмжээ нь ядуу буурай оюутнуудыг тэтгэн, сургууль соёлын мөр хөөх аяныг нь дэмжиж байна.

“Фань Хай” тэтгэлгийн арга хэмжээ нь ХКН-ын ӨМӨЗО-ы хорооны Нэгдмэл фронтын хэлтсээс санаачлан, БНХАУ-ын “Фань Хай” группээс санхүүжүүлдэг тэтгэлгийн арга хэмжээ болно. Арга хэмжээний хүрээнд их, дээд сургуульд элсүүлсэн, ядуу буурай айл өрхийн хүүхдүүдэд 5000 юанийн тэтгэлгийн мөнгө олгодог байна.

Уг арга хэмжээг хэрэгжүүлж эхэлснээс хойш Хүрээ хошууны Намын хорооны Нэгдмэл фронтын хэлтэс, Ядуурлыг бууруулах алба, Боловсрол, спортын товчоо, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо зэрэг байгууллага нэгж нь сум, багийн нөхцөл байдлыг байнга анхааралдаа авч, холбогдох үйл ажиллагаагаа явуулжээ. Одоогийн байдлаар нийт 10,75 сая юанийн тэтгэлгийн хүсэлт тавьсан байна.

Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл