ХКН-ын Төв Хорооны холбогдох журмын дагуу Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүд, Нарийн бичгийн дарга нарын газрын нарийн бичгийн дарга, БХАТИХ-ын Байнгын Хороо, Төрийн Зөвлөл ба бүх улсын УТЗЗ-ний намын удирдах бүлгийн гишүүн, Ардын Дээд Шүүх, Ардын Дээд Шүүх Прокурорын Намын нарийн бичгийн дарга жил бүр Намын Төв Хороо, дарга Ши Жиньпинд бичгээр ажил тушаалаа тайлагнадаг.
Саяхан холбогдох хүмүүс Намын Төв Хороо, дарга Ши Жиньпин нарт журмын дагуу бичгээр тайлагнав.
Ши Жиньпин ажлын тайланг сайтар нягтлан үзэж, чухал шаардлагуудыг дурдав. Тэрээр чухалчлахдаа "Энэ жил бол ХКН байгуулагдсаны 100 жилийн ой, "Арван дөрөвдүгээр таван жилийн төлөвлөгөө"-ний эхний жил юм. "Хос зуун жил"-ийн тэмцэх зорилтуудын түүхэн уулзвар дээр зогсож, бид Намын Төв Хорооны хүрээнд илүү нягт уялдан нэгдэж, шинэ зуунд Хятадын онцлогтой социалист үзэл суртал ба төвийн 19 дэх удаагийн төв хорооны тавдугаар бүгд хурлын үзэл санааг сайтар судалж, хэрэгжүүлэх ёстой, "Дөрвөн ухамсар"-ыг чангатгаж, "Дөрвөн итгэл" -ийг бэхжүүлж, "Хоёрыг хамгаалах"-ыг биелүүлэх хэрэгтэй. Хятад үндэстнүүдийн агуу их сэргэн мандлын ерөнхий стратеги болон дэлхийн нэг зуун жилийн хугацаанд тохиолдоогүй томоохон өөрчлөлтүүд дээр үндэслэн ерөнхий төлөвлөгөөгөө гаргаж, зоригтой ажиллаж, тухайн ажлынхаа ирээдүйг харах чадвараа бэхжүүлж, улс төрийн магадлах чадвар, улс төрийн ойлголт, улс төрийн гүйцэтгэлийг тасралтгүй сайжруулах хэрэгтэй. Намын улс төрийн бүтээн байгуулалтыг тушаал болгож, намаа бүх талаар нь удирдан чиглүүлэх үндсэн үүргээ чин сэтгэлээсээ биелүүлэх шаардлагатай байна. Найман төв журам, түүнийг хэрэгжүүлэх дүрмийн үзэл санааг чандлан хэрэгжүүлж, шударга байдал, сахилга баттай болоход манлайлан оролцох ёстой. Бид ард түмнээр төв болгох хөгжлийн үзэл баримтлалыг баримталж, үлгэр жишээч дүрд илүү сайн тоглох ёстой. Намын гишүүд, боловсон хүчнүүдийг нэгтгэж, илүү их ажиллахад удирдан чиглүүлж, Намын Төв Хорооны шийдвэр гаргах, бүх чиглэлээр бүх газар, хэлтэст байрлуулах ажлыг чин сэтгэлээсээ хэрэгжүүлж, нам байгуулагдсаны 100 жилийн ойг бодит ажил хэрэг, онцгой амжилтаар тэмдэглэх ёстой" гэжээ.
