solongonews
Улаан завины нутгаас өнөөдрийн Хятад орныг мэдэрхүй
2021-05-12 10:30
Улаан завины нутгаас өнөөдрийн Хятад орныг мэдэрхүй

Энэ нь Хятадын хувьсгалт улаан завины аяны гараа эхэлж байсан газар ус байсан. Одоо эндээс өндөр түвшний, тэнцвэртэй хөгжил эхэлж байна. Мөн загас, цагаан будааны тансаг ургацтай, үзэсгэлэнт нутаг, одоо шинжлэх ухаан, технологи эрчимтэй хөгжиж буй газар юм. Энэ нутаг Жэжян мужийн Жяшин.
Зуун жилийн өмнө нэгэн бяцхан улаан завь Жяшины Наньхү нуураас гарч, нэгэн улс орныг авралын гайхамшигт тууль бичихэд хөтлөв. Зуун жилийн дараа Наньхү нуурын үзэсгэлэнт ус өөрчлөгдөөгүй, улаан хөрс нь өөрчлөгдлөө. Олон жилийн турш Жяшин хот хөдөөгийн оршин суугчдын орлого Жэжян муждаа тэргүүлэх байр суурийг эзэлжээ. Хөдөө орон нутгийн оршин суугчдын нэг хүнд ногдох орлого нь 16 жил дараалан тус мужид тэргүүлсэн. 2021 оны 01-р улиралд хот, хөдөөгийн харьцаа оршин суугчдын орлого улам бүр багасч 1.46: 1 болжээ.
Тоонуудын цаана өндөр түвшний, тэнцвэртэй хөгжлийн сайхан зураг харагдаж байна.
Жяшин нутгаас үзэсгэлэнтэй Хятад улсын дүр төрх, хөгжлийг мэдэрч, улс орон хөгжин цэцэглэсэн эрч хүчийг эндээс судлах боломжтой. Мөн эндээс Хятадын Коммунист Нам яагаад энэ бүхнийг хийж чадаж байгаа вэ?" гэсэн гол утга агуулгыг ч мэдрэх боломжтой.

Найруулагч: Ц.Урантунгалаг
Эх сурвалж : Ардын сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл