
XIII сонгуулийн Бүх Хятадын АТИХ-ын II чуулганы Засгийн газрын ажлын тайланд 2019 онд хөдөө орон нутгийн 10 сая гаруй иргэдийг ядуурлаас ангижруулна гэжээ.
Хятад улсын ядуурлаас ангижруулах ажил эрчимтэй явагдаж байна. 2018 онд Хятад улсад нийт 13.86 сая иргэн ядуурлаас ангижирсан бол 280 ядуу шянийг ядуурлаас ангижруулсан байна.
Хятад улсын Ардын төлөөлөгч, Аньхүй мужийн Тариалан технологийн сургуулийн дэд захирал Жао Ваньпин: - Бид улс төрийн туршлагыг төвлөрүүлж, одоогийн ажлын стандартаар явбал 10 сая гаруй иргэдийг ядуурлаас ангижруулахад асуудалгүй юм. Бид иргэдийг амьдралыг ядуурлаас ангижруулахын дээр оюун ухааныг ядуурлаас ангижруулахад хичээн ажиллана гэжээ.
