
ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин 03-р сарын 05-ны өдрийн үдээс хойш XIII сонгуулийн БХАТИХ-ын II чуулганы Өвөр Монголын төлөөлөгчдийн багийн хянан хэлэлцүүлэгт оролцох үеэрээ экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалтын стратегийн чадавхыг бэхжүүлж, экологийг тэргүүлэх байр суурь болгон, ногоон хөгжлөөр чиглэл болгосон өндөр чанартай хөгжлийн шинэ арга замыг хайж, эко системийг хамгаалан, бохирдлын эсрэг тэмцэх хэрэгтэй гэж онцолсон байна. Жан Ливэнь ч энэ удаад экологийн асуудлаар санал дэвшүүлсэн төлөөлөгчийн нэг юм.
Жан Ливэнь: - 2017 онд Төрийн зөвлөлөөс “БНХАУ-ын байгаль орчин хамгаалах дүрэм”-д шинэчлэл засвар оруулсан нь байгаль орчны хамгаалалтыг илүү сайжруулсан байна. Гэтэл энэ нь зохих хэмжээнд амжилтад хүрсэн боловч маш олон асуудал оршиж байгаа юм. Жишээ нь олон удирдлагатай болсон, хамгаалалт болон нээж хөгжүүлэх хоёрын хооронд зөрчилдөх асуудал гарч байгаа. Орон нутгийн засаг захиргааны байгаль орчноо хамгаалах бүтээн байгуулалт удирдлагын талын эрх мэдэл, санхүүгийн асуудал зэрэг болно. Байгаль орчныг хамгаалахад зохистой систем шаардагдаж байна гэлээ.
Экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалт нь Хятадын ард түмний тогтвортой хөгжил, намын эрхэм зорилго, өндөр чанартай эдийн засгийн хөгжил, орчин үеийн бүтээн байгуулалтай холбоотой юм.
- Би хөдөө орон нутгийн ажилтны хувьд хариуцлагатай ажиллаж, тэнгэр нь хөх, газар нь ногоон, ус нь тунгалаг үзэсгэлэнт Өвөр Монголыг бүтээн байгуулахад хувь нэмрээ оруулна хэмээн Жан Ливэнь ярилаа.
