2019 онд иргэний агаар аяллыг 660 сая зорчигч ашиглаж, энэ нь мөн үеэс 7.9 хувиар нэмэгдсэн төдийгүй ерөнхийлсөн зам харилцааны системийн 32.8 хувийг эзэлж, мөн үеэсээ 1.5 пунктээр нэмэгджээ.
Иргэний агаар аяллын товчооны дарга Фэн Жэнлинь 6-ны өдөр бүх Хятадын иргэний агаарын тээврийн 2020 оны ажлын бага хурлын үеэр хэлэхдээ, 2019 онд иргэний агаарын тээврийн нийт тээврийн эргэлт 129.27 тэрбум тонн километр, бараа болон шуудангийн тээвэрлэлт 7.526 сая тонн километр болж, мөн үеэс тус тус 7.1, 1.9 хувиар өссөн байна. Давхардсан тоогоор Жилд Арван сая зорчигч тээвэрлэдэг нисэх онгоцны буудал 39 болж, мөн үеэс 2 нэмэгджээ; Хятад улсын иргэний агаар аяллын түүхэн дэх хамгийн өргөн, нөлөө бүхий нислэгийн шугамын тохируулалт хийж, 9275 км агаар аяллын шугам шинээр нэмэгдэж, нийт 238 тээврийн нисэх онгоцны буудал ашиглалтад оров гэлээ.
Тэрээр мөн 2020 онд Хятад улсын иргэний агаарын тээврийн хүлээгдэж буй нийт эргэлт 139 тэрбум тонн километр, тээвэрлэх зорчигч 710 сая, бараа болон шуудангаар тээвэрлэх 7.63 сая тонн километр болж, мөн үеэс тус тус 7.5, 7.6, 1.3 хуваар өснө. Агаарын тээврийн хүнд ослыг сэргийлэн агаараас хамгаалах аюулгүй байдалд ноцтой осол аваар гарахаас сэргийлж, агаарын тээврийн газрын гадарга дахь томоохон осол болон томоохон засвар үйлчилгээний ослоос урьдчилан сэргийлнэ гэжээ.
