Саяхан Шилийнгол аймгийн Шилийнхотод байрлах Хаан сувилал компанийн захирал Ганчулуун хөх аргалаар гол найрлага болгосон хүх хийх, жин тавих шинэ аргыг судлан нээж, дэлийн монголчуудын уяан дээр учиртай сайхан зоог болон бууж байна.
Ганчулуун Баяннуур хотын Урадын хойд хошууны жирийн малчны гэрт төржээ. Тэрээр хөдөө аж ахуй тариалангийн мэргэжлээр суралцсанаар хөдөөгийн хөх аргалд маш их сонирхолтой болж судалгаа хийсэн байна. Олон жилийн турш хөдөөгийн хөх аргалыг “эрдэнэ болгох” судалгаагаа хийсээр хөдөөгийн хөх аргалаар гол найрлага болгосон хөх аргалийн хүж нь 2016 оны 5 дугаар сард зах зээлд гарч, түүний хөх аргалаар жин тавих судалгаа нь тус оны 12 дугаар сарын 3-ны өдөр Хаан сувилал эмчилгээний газарт туршилтаар хэрэглэгдэж, маш олон өвчтөнд үр дүнгээ өгч эхэлжээ.
Хөх аргалийн гол найрлага болох хөдөөгийн хөх аргал нь заавал монгол нутгийн хөрсөнд бэлчээрлэсэн малын баас байх бөгөөд гурван жилээс дээш хатаасан байхыг шаардана. Ганчулуун малчин хүний аргалын утаанд шарласан ном судар хэдэн зуун жилийн түүхэн он сарыг элээсэн ч урагдагүй хэвээрээ байдгаас санаа авч, зарим эрдэмтдийн монгол нутгийн аргалын утаа уур амьсгалыг цэвэршүүлдэг хэмээх нотолгоогоор баримт болгожээ. Хөх аргалын жин нь хөл нуруу, хүзүү сээр өвддөг өвчтөнд жин тавих заслын чухал найрлага болж байна.
