solongonews
Нүүрстөрөгчийн давхар исэлийн ялгаруулалт 7% -иар буурав
2020-12-12 20:42
Нүүрстөрөгчийн давхар исэлийн ялгаруулалт 7% -иар буурав

 

Олон улсын засгийн газрын бус байгууллага болох “Дэлхийн нүүрстөрөгчийн төлөвлөгөө” 11-нд тайлан нийтэлж тэмдэглэхдээ: анхан шатны тоо баримтын дагуу 2020 онд бүх дэлхийн хэмжээнд нүүрстөрөгчийн давхар исэлийн ялгаруулалт 7% -иар буурав гэжээ. Тус байгууллага үзэхдээ: дээрх байдал үүссэний гол шалтгаан нь шинэ коронавирусийн халдварын хугацаанд хүмүүс машин тэрэг болон онгоцоор аялах явдал багасч, халдвар эцэс болсны дараа ялгаруулалтын хэмжээ дахин сэргэж мэднэ гэжээ.
Уг тайланд тооцоолсноор, 2020 онд дэлхий нийтээрээ агаар мандалд 34 тэрбум тонн нүүрстөрөгчийн давхар исэл ялгаруулж, үүнийг 2019 онтой харьцуулахад 2.4 тэрбум тонноор буурсан байна. Тээврийн салбар утааг бууруулахад хамгийн их хувийг эзэлж байгаа бөгөөд 2020 онд авто тээвэр болон нисэхийн салбарын ялгаруулсан утааг 2019 онтой харьцуулахад ойролцоогоор тус тус 10%, 40% -иар буурсан байна. 

Найруулагч: hurtsaa
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл