solongonews
Хятад улсын гадаад хөрөнгийг татан оруулалтын хэмжээ нэмэгдсээр байна
2021-09-04 21:42
Дэлхийн хил дамнасан хөрөнгө оруулалт буурч байгаа нөхцөл байдалд ч гэсэн Хятад улсын гадаад хөрөнгийг татан оруулалтын хэмжээ нэмэгдсээр байна.

     Дэлхийн хил дамнасан хөрөнгө оруулалт буурч байгаа нөхцөл байдалд ч гэсэн Хятад улсын гадаад хөрөнгийг татан оруулалтын хэмжээ  нэмэгдсээр байна. Өнгөрсөн жил дэлхийн хил дамнасан шууд хөрөнгө оруулалт 40 орчим хувиар буурсан боловч Хятад улсын хувьд гадаад хөрөнгийн татан оруулалтын хэмжээ  4.5 хувиар өссөн байна.

Он гарснаас хойш Хятад улсын гадаад хөрөнгийг татан оруулалтын байдал өнгөрсөн оны доод хагасын сайн хандлагаа хадгалж гадаад хөрөнгийг татан оруулалтын байдал илт нэмэгдсээр байгаа юм.

    Сүүлийн үеийн хамаг шинэ тоо баримтаас үзвэл энэ оны эхний долоон сард Хятад улс 700 тэрбум юаний гадаад хөрөнгийг бодитоор хэрэглэсэн. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 25.5 хувиар нэмэгдэж, 2019 оны мөн үеэс 26.1 хувиар нэмэгдсэн байна. Энэ оны эхний хагаст 100 сая ам.доллараас дээш хөрөнгө оруулалтын гэрээг шинээр байгуулсан буюу нэмэгдүүлсэн гадаадын хөрөнгө оруулалттай 602 томоохон төслийг байгуулсан. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 81.3 хувиар, 2019 оны мөн үетэй харилцуулбал 76 хувиар нэмэгдсэн байна.

 

Найруулагч: ХАНЬ ХУНШЯ
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл