solongonews
Ерөнхий сайд Ли Европын Комиссын дэд дарга, ЕХ-ны гадаад харилцаа, аюулгүйн байдлын бодлогын дээд төлөөлөгч Могеринитэй уулзав
2019-10-25 10:49
Ерөнхий сайд Ли Европын Комиссын дэд дарга, ЕХ-ны гадаад харилцаа, аюулгүйн байдлын бодлогын дээд төлөөлөгч Могеринитэй уулзав.

24-нд Бээжин хотноо Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян Европын Комиссын дэд дарга, ЕХ-ны гадаад харилцаа, аюулгүйн байдлын бодлогын дээд төлөөлөгч Могеринитэй уулзав.

Ли Кэчян: Хятад Европ өргөн хүрээнд нийтлэг ашиг сонирхолтой. Хятад улс Европын интеграцчиллийн үйл явцыг дэмжсээр ирсэн бөгөөд эв найрамдалтай хөгжсөн Европыг харах хүсэлтэй байна. Европын холбооны шинээр сонгогдсон удирдах баг удалгүй албан ажилдаа орно. Хоёр тал олон талт үзэл ба чөлөөт худалдааг баталгаажуулж, бие биеэ хүндэтгэн эрх тэгш харилцаж, Хятад Европын удирдагчдын 21-р уулзалтын нийтлэг ойлголтыг сайтар хэрэгжүүлж, Хятад Европын газрын байрлалын тэмдгийн хэлэлцээг даруй дуусган, ирэх жил Хятад Европын хөрөнгө оруулалтын хэлэлцээрийг товлосон цагтаа дуусгахыг хүсэж байна. Харилцан нээлттэй байж, хамтын хөгжилд анхаарал хандуулах ёстой. Олон улс, бүс нутгийн асуудлаар харилцаа холбоогоо нягтруулж, хоёр талын харилцаа хамтын ажиллагааг улам хөгжүүлэх ёстой гэжээ.

Могерини: Энэ оны 4-р сард, ЕХ, Хятадын удирдагчдын уулзалт амжилттай болж, уулзалтын үр дүнг идэвхтэй хэрэгжүүлж байна. 2020 он бол хоёр талын харилцааны чухал жил, ЕХ-ны шинэ ээлжийн байгууллага Хятадад хэрэгжүүлэх бодлогын залгамж чанарыг баталгаажуулж, Хятадтай тогтоосон харилцааг ЕХ-ны гадаад бодлогын тэргүүлэх байранд тавьсаар байх болно. Хятад улстай хамт олон талын ажил хэрэгч хамтын ажиллагааг баталгаажуулж, цаг уурын өөрчлөлт, Ираны цөмийн асуудал, Афганистан, Африкийн асуудлаарх хамтын ажиллагааг эрчимжүүлэн, дэлхийн энх тайван хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулахад бэлэн байна гэжээ.

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл