solongonews
Дэлхийн хамгийн урт хайрын “Монгол” шүлгийг шалгаруулжээ
2017-07-18 21:07
Хонконг дахь Дэлхийн тэмдэглэлийн нийгэмлэгээс /World Record Association/ 7-р сарын 11-ний өдөр Дэлхийн хамгийн урт хайрын Монгол шүлгийг шалгаруулсан байна.

         Тус байгууллагаас хамгийн урт шүлгийн бүртгэлд үндэслэн Өвөр Монголын залуу яруу найрагч Ялалтын Өлзийтогтохын анхны дурлалдаа зориулж бичсэн “Дурлалын үнэн үнэд хүрдэг” нэртэй 188 бадаг, 752 мөр, 9128 үгтэй хайрын шүлэг Дэлхийн дээрх хамгийн урт хайрын “монгол” шүлгээр шалгарчээ.

Я.Өлзийтогтох Шилийнгол аймгийн Баруун Үзэмчин хошууны Алтайнхянган багт 1991 онд мэндэлсэн. Ахлах дунд сургуулиа төгсөөд нутагтаа мал маллангаа шүлэг зохиол оролдох, ном зохиол унших дуртай эгэл залуу малчин. Тэрээр “Торгон хэл” , “Хэлний түүдэг” зэрэг сэтгүүл, “Нүүдлийн салхи” чуулган, “Хөдөө намар” малчдын үдэшлэг зэргийг санаачлан зохион байгуулж, 2011 оноос эхлээд таван жил дараалан “Нүүдлийн гал” дуу, шүлгийн уралдаан зохион байгуулсаар ирсэн байна.

Өлзийтогтох 15 настайдаа шүлгийн анхны түүвэр болох “Миний шүтээн”, 19 насандаа “Нутгийн минь үнэр” номоо тус тус хэвлүүлжээ. Дашрамд дурдахад, түүнийг соёл урлагийн төлөө сэтгэл зүрхээ зориулсан хөдөлмөрийг нь үнэлэн 2016 онд Баруун Үзэмчин хошууны Утга урлагийнхны холбооноос “Шилдэг ардын уран бүтээлч” цолоор өргөмжилсөн байна.

 

 

                                                                                              Э.ҮРЖИНХАНД

 

Найруулагч: Солонго мэдээллийн төв
Эх сурвалж : Солонго Мэдээллийн Төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл