Хятад, Орос хамтран хүүхэлдэйн кино хийв
2017-09-14 17:17
Энэ сарын 12-нд Хятад, Оросын хамтарч хийсэн 52 ангитай ”Панда Крош хоёр” хүүхэлдэйн киноны нээлтийн ёслол Хятадын Гуанжөү хотноо боллоо. Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Лю Яньдун, ОХУ-ын ерөнхий сайдын орлогч Ольга Голодец нар нээлтийн ёслолд оролцож үг хэлсэн байна.

"Панда Крош хоёр" хүүхэлдэйн кино нь Хятад, Оросын хамтарч хийсэн анхны хүүхэлдэйн кино болсны хувьд Хятад, Орос хоёр орны соёлыг нэгтгэн, хоёр орны соёлын утга агуулгыг бүрэн илэрхийлж, Хятад, Орос хоёр орны соёл боловсролын салбар дахь хэлхээ холбоо, хамтын ажиллагааг эрчимжүүлж, хоёр ард түмэн, ялангуяа хүүхэд багачуудын найрамдал нөхөрлөлийг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх юм.
Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : CRI
Дэлгэрэнгүй үзэх
