
БНХАУ-ын Өвөр Монголын Багшийн Их Сургуулийн Эрээн хотын Олон улсын дээд сургуулиас Монгол Улсын ХААИС-д хос хөтөлбөрөөр Бизнесийн эдийн засаг болон Маркетингийн мэргэжлээр суралцан төгсөж буй 23 оюутны эрдмийн баярын ёслол 5 дугаар сарын 5-ны өдөр Монгол Улсын ХААИС дээр боллоо.
Эрээн хотын Улс төрийн зөвлөгөөний орлогч дарга, Эрээн хотын Олон улсын дээд сургуулийн нарийн бичгийн дарга Р.Эрдэмт болон Эрээн хотын Засгийн газрын орлогч нарийн бичгийн дарга Сү Лишинь, Эрээн хотын Олон улсын дээд сургуулийн багш Оргил, Тодгэрэл нар эрдмийн баярын ёслолд оролцсон байна.
Монгол Улсад суралцаж байсан 23 оюутан маань ХААИС-ийн болон БНХАУ-ын ӨМБИС-ийн хос дипломыг гардан авлаа. Үүнд, “Маркетинг”-ийн IV ангийн оюутан Хүсэлт болон “Бизнесийн эдийн засаг”-ийн IV ангийн оюутан Жан Хуан нар шилдэг төгсөгч болсны зэрэгцээ магистрт дахин суралцахаар болсон бол Болор, Юань Юань, Хорчин, Жин Жин зэрэг 4 оюутан мөн магистрт дахин суралцахаар болжээ. Эдгээр төгсөгчдийн дотор хоёр төгсөгч Монгол Улсын Бизнес болон Хятадын аж ахуйн нэгжид ажлын гараагаа эхлүүлэхээр болсон байна.
